x

100 айлыг нүүлгэнэ гэсэн яалаа?

Улаанбаатар хотын захирагчийн алба, НИТХ-ын шийдвэрээр 100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг ирэх есдүгээр сарын 1-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 100 айл орчимд дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм энд байрладаг.

Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан ариун цэврийн өрөө, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газрууд байхгүй, төвийн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдолгүй өнөөг хүрчээ. Иймд нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа.

Энэ талаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга:

-Одоогийн байдлаар  ил задгай худалдаа эрхлэлтийг цэгцлээд байна. Ил задгай худалдаа нь хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байсан. Энд орчны бохирдол, хог хаягдал их байсан төдийгүй  нэгдсэн төвлөрсөн ариун цэврийн өрөөгүйгээс болоод  ил задгай бие засах гэх мэт байдлууд маш их гарч байсан.  Харин одоо тодорхой хэмжээгээр энэ асуудлууд шийдэгдэж энд оршин суугчид болон энэ хавиар явч буй хотын иргэдийн эрх ашиг нь илүү таатай болж байна хэмээн бодож байна.  

Иргэний бүртгэлийн мэдээллийн төв гэхэд хоёр сарын өмнөөс  тодорхойлолт гаргах болон гадаад паспортын олголт зэрэг ажлуудаа дүүргүүд рүү шилжүүлсэн нь 100 айл орчмын замын түгжрэлийг 40 хувиар бууруулсан. Одоо бид Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг шилжүүлж тэндээ барилгын материал үйлдвэрлэх боломжийг нь хангаж өгснөөр энэ оны есдүгээр сарын 1 гэхэд  үйлдвэрүүд нүүж дуусна” гэв.

Иргэд 100 айлыг тэр чигээр нь нүүлгэнэ гэж буруу ойлгоод байна

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:

-Хяналт шалгалт эхлээд сар гаруй болж байна. Автозамын дагуу нийт 37 ТҮЦ зөвшөөрөлгүй байна. Эдгээр ААН-ийг нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөл гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Суурьшлийн бүсэд чулууны үйлдвэр, төмрөөр дээвэр хийдэг, хаалга цонхны үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлийг явуулахыг хориглосон заалт хуульд бий боловч энд үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр нь тоос шороо, дуу чимээ их гаргадаг. Мөн иргэд  гэр бүлийн хэрэгцээнд газар аваад  тухайн газраа зориулалтын бусаар ашиглан барилга барьж үйлчилгээ явуулж байна. Газрын тухай хуулиар бол газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах, өмчлөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа 46 байгууллага байна. Тиймээс Газрын бид албатайгаа хамтраад өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байгаа. 

Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг буруу ойлголт аваад байна. Тийм биш. Зөвхөн хуулиар зөвшөөрөгдөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийг л цэгцэлж байна. Тэрнээс зөвшөөрөлтэй худалдааны төвүүд болон барилгын материалын захуудын үйл ажиллагааг хориглосон зүйл байхгүй гэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

-Энэ зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төв бизнес эрхлэгчдийн асуудал биш болоод байна. 2008 онд баталсан хотын ерөнхий төлөвлөгөө өнөөдөр хүртэл хэрэгжээгүй. 100 айл орчимд 12,000 айл өрхийн орон сууц баригдах байсан боловч 10 жилийн хугацаанд ердөө 10-хан хувьтай явж байгаа. Хот төлөвлөлтийнхөө ерөнхий бодлогыг дагаж, хэрэгжүүлж байж Улаанбаатар хот хөгжих боломж бүрдэнэ. 

100 айл орчмын оршин суугчдийн орчин нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төвлөрсөн газар явуулж, газар талбайн асуудлыг нь шийдвэрлэж өгөх гэх мэтээр бүх талын эрх ашгийг хангаж шийдвэрлэнэ. Цаашлаад зам дэд бүтцийг сайжруулах, долдугаар хорооллын төслийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх гээд олон асуудал энэ хүрээнд хийгдэнэ. Энд үйдвэрлэл явуулж байгаа шохой, будаг, чулууны үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа үйл ажиллагаагаа явуулах орчин, боломжийг бүрдүүлэх үүднээс Үйлдвэр Технологийн Паркийн зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж байна. Тэнд төвлөрсөн байдлаар үйлдвэр үйлчилгээгээ явуулах боломж нь бүрдэнэ.  Одоо бид суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон. Шалтаг тоочоод суугаад байвал юу ч хийгдэхгүй. Мянга хөгжил яриад, сайн сайхан амьдрал хүсээд нэмэргүй гэв.

100 айл орчмыг нүүлгэх ажлыг 2018-2020 онд гурван үе шаттайгаар хийх гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

-УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,

-Баруун болон. хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажпыг судлах,

-Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,

-Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,

-Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

Хоёрдугаар үе шат:

-Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,

-Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт. гэрэлтүүлгийг сайжруулах,

-Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

Гуравдугаар үе шат:

-Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,

-Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,

-Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах аж. 

Одоогоор ажлын хэсэг эхний үе шатаа хэрэгжүүлж дуусгаад хоёр дахь үе шат руугаа ороход бэлэн болсон гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо
Top