x

Уругвай улсад визгүй зорчдог болно

Монгол Улсын Засгийн газар, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой. 

Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болох юм. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Уругвай улсын тухай товч: 

Өмнөд Америкийн Уругвай улс нь Бразил, Аргентины хооронд дунд орших жижигхэн орон. Үүгээрээ манай Монголтой төстэй. Гэхдээ Уругвай нь ашигт малтмал зэрэг байгалийн баялгаар хомс, мөн халуун орны ховор модод ч энд бараг ургадаггүй. Гэтэл энэ улсын нэг хүнд ногдох орлого 13 мянган доллар байгаа нь бүс нутагтаа дээгүүрт орно.

Уругвай улс нь Латин Америкийн хамгийн хөгжилтэй орнуудын нэг бөгөөд гэмт хэргийн гаралт бүс нутагтаа маш бага. Энэ улс эдийн засгаа экспортод чиглүүлсэн, хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйгаас төсвийн гол орлого орж ирдэг. Уругвайчууд бод малыг махны, хонийг ноосны чиглэлээр үржүүлдэг бөгөөд газар нутгийнхаа аравны есийг хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг. Малын бэлчээр л гэхэд 14 сая гектар эзэлдэг аж. Хачирхалтай нь энэ улсын хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ердөө есөн хувь нь хөдөө аж ахуйд, 76 хувь нь үйлчилгээний салбарт, 15 хувь нь үйлдвэрлэлд ажилладаг. 3,5 сая хүнтэй энэ орны хүн амын 92 хувь нь хотод амьдардаг. Учир нь үйлдвэр, байгууллагын 75 хувь нь нийслэл хот Монтевидеод төвлөрчээ. Эрчүүдийн дундаж наслалт 73, эмэгтэйчүүд 80 байдаг байна. 

Уругвай нь цагаан арьстнууд зонхилсон Латин Америкийн цөөхөн улсын нэг. Учир нь XVI зууны үед Испани, Португаль өнөөгийн Уругвай улсын газар нутгийг эзэлж, уугуул оршин суугчид болох чарруа омгийн индианчуудыг устгажээ. Уругвай газар нутгийн хэмжээгээр дэлхийд 88-д ордог. Албан ёсны хэл испани. 

Хоёр том улсын хооронд хоршдог энэ орон 1828 онд тусгаар тогтнолоо зарласан. 

Уругвайн 40 дэх Ерөнхийлөгч Мухика ямар ч хамгаалалтгүй явдаг. Тэрбээр Ерөнхийлөгчийн өргөөнд бус хотын захын жижиг фермд эхнэртэйгээ амьдардаг. Эхнэр нь тус улсын парламентын дээд танхимийн гишүүн аж. Тэд 2005 онд гэрлэжээ. Мухика 1987 оны «wolkswagen beetle» машинаас өөр өмчгүй, данс ч байхгүй. Тэр хуучин машинаа өөрөө унаж, ажилдаа явдаг. Мухика сарын 11680 долларын цалинтай ч ихэнхийг өөрийн нам, орон сууцны улсын хөтөлбөрт хандивладаг. Иймээс түүнийг дэлхийн хамгийн даруу Ерөнхийлөгч гэдэг. 

uruguay president зурган илэрцүүд
Uruguay's President Jose Mujica

uruguay зурган илэрцүүдuruguay зурган илэрцүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо
Top