x

Дуудлага худалдааны онолыг төгсжүүлсэн АНУ-ын эдийн засагчид Нобелийн шагнал хүртлээ

Шведийн Хааны шинжлэх ухааны академи Альдред Нобелийн дурсгалын эдийн засгийн шагналтнуудын нэрийг зарласнаар Нобелийн долоо хоног дууслаа.

Энэ жилийн “Нобелийн эдийн засгийн шагнал”-ыг Америкийн эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон хоёрт олгож тэднийг “дуудлага худалдааны онолыг төгсжүүлсэн, дуудлага худалдааны шинэ хэлбэрүүдийг гаргасан нь худалдагч, худалдан авагчид болон татвар төлөгчдөд ашиг авчирлаа” гэж шагналын хороо үнэлж олгосон талаар мэдээлэв. 

Уилсон болон Милгром хоёр өөрсдийн бүтээлд дуудлага худалдаа хэрхэн ажилладаг, арилжаанд оролцогсод яагаад онцгой маягаар биеээ авч явдгийг судалсан байна.  Мөн тэд онолыг төгсжүүлснээс гадна уламжлалт арилжаагаар зарахад хүндрэлтэй радил долгион, уран зургууд, ашигт малтмалын орд гэх мэтийн наймаа үйлчилгээг худалдах дуудлага худалдааны шинэ хэлбэрүүдийг үүсгэсэн юм. 

Арилжаанд оролцогсдын бие авч байгаад дүгнэж цэгнэх нь бэрхшээлтэй. Учир нь тэд  байгаа мэдээллийг ашиглан стратеги талаас нь хөдөлдөг. Мөн тэд өрсөлдөгч нарынхаа мэддэг зүйлийг анхааралдаа авдаг гэж ярьдаг.

Тийм дуудлага худалдааны няхуур худалдан авагчид өөрсдийн дотроо үнэлж буйгаас доогуур үнэ хэлдэг гэдгийг Роберт Уилсон баталсан юм. Үүнийг активын үнийг их үнэтэй гэж тооцсон худалдан авагчийн “ялагчийн хар хэл ам” гэдэгт өртөхгүйн тулд хийдэг байна.

Роберт Уилсон 1937 онд төрсөн, одоо Стэнфордын их сургуулийн профессор ба түүний альма-матер нь Харвардын их сургууль. Тэнд баклавр, магистер, докторын зэрэг хамгаалжээ.  

Пол Милгром  дуудлага худалдааны илүү ерөнхий онолыг боловсруулсан. Мөн нийтлэг болон бодьгал талбарын үнэт зүйлсийг анхаарч ажиллажээ. Тэрээр дуудлагын үнэ хэрхэн бүрэлдэж буйг судалжээ. Милгром мөн л Стэнфордын их сургуульд багшилдаг. Баруун-хойд, Йелийн, Берклийн их сургуулиудад лекц уншиж иржээ. Тэр одоо 72 настай Детройдод төрөөд Мичиганы их сургууийг дүүргээд Стэнфордын  их сургуульд эрдмийн зэрэг цолоо хамгаалжээ.

Эдийн засгийн Нобелийн гэх шагналын албан ёсны нэр нь Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн улсын банкны эдийн засгийн шагнал гэдэг. Шведийн эрдэмтэний гэрээслэлд эдийн засгийн талаар ганц ч үг байхгүй. Гэтэл өөрийн 300 жилийн ойгоор Шведийн Банк 1968 онд уг шагналыг бий болгожээ.

2020 оны Нобелийн шагналтнуудыг танилцуулж байна 

Өмнөх долоо хоногт Нобелийн бусад шагналтнууд тодорсон билээ. Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт, Утга зохиолын шагналын Америкийн яруу найрагч эмэгтэй Луиза Глюкт, Химийн Нобелийг “геномын редакторын нарийн аргачлалыг бүтээсэн Эммануэль Шарпантье, Женнифер Дудна хоёр хуваан авахаар болжээ. Мөн Физикийн Нобелийг Рожер Пенроуз, Рейнхард Генцель, Андреа Гез гурав "Хар нүх"-ийг судалсныхаа төлөө авсан бол Бие судлал, анагаахын шагналыг "гепатит С вирус"-ийг нээсэн Майкл Хоутон, Харви Альтер, Чарльз Райс нар авахаар болсон билээ.

Альфред Нобель нас барсан өдөр болох арванхоёрдугаар сарын 10-нд шагналыг гардуулах ёслолыг зохион багуулдаг бөгөөд энэ жил цар тахлын улмаас лавтайяа онлайн дамжуулалтаар явуулах байх. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 34 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 49 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 54 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 56 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top