x

Элэгний С вирусийг илрүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Анагаах ухааны салбарын хамгийн алдартай шагнал болох Нобелийн шагналтангууд тодорлоо.

Харви Ж.Алтер, Майкл Хоутон, Чарльз М.Райс нар "Элэгний С вирус илрүүлсэн" гавъяагаар Нобелийн шагналыг хамтран хүртлээ.

Нобелийн Ассемблей даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ дээрх гурван эрдэмтэн дэлхийн хүн амын дунд өндөр тархалттай элэгний хатуурал, элэгний хорт хавдарын шалтгаан, нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болох цусаар дамждаг гепатитын эсрэг тэмцэлд шинэ вирус илрүүлж, шийдвэрлэх хувь нэмэр оруулсанаар энэхүү шагналын эзэн болж буйг зарлав. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хэмжээнд 71 сая орчим хүн элэгний С вирусын архаг халдвартай байдаг байна. Архаг халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь элэгний хатуурал эсвэл элэгний хорт хавдар тусдаг аж.

Үнсгэлжингийн түүх

Гепатит С вирус нээснийг орчин үеийн анагаах ухаанд Үнсгэлжингийн түүх гэж тодорхойлсон нь байдаг.

1960-аад онд цус сэлбүүлж байсан хүмүүсийн нэлээд хэсэг нь нууцлаг нэгэн халдвараар өвдөж, тэр нь архаг гепатит өвчин болж байсан нь түгшүүр төрүүлж байжээ.

Бетесда дахь Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн АНУ-ын эрдэмтэн Алтер эдгээр гепатит вирус нь шимпанзе руу дамжиж болохыг нотолжээ. Нууцлаг энэхүү өвчнийг "А биш, В биш гепатит” гэж нэрлэх болжээ.

Өдгөө Канадын Албертагийн Их Сургуульд ажиллаж буй Британийн эрдэмтэн Хоутон 1980-аад онд Chiron корпорацид ажиллаж байхдаа гепатит С гэж нэрлэгдсэн шинэ вирусийн генетикийн дарааллыг гаргаж авах зорилгоор нэгэн шинэ стратегийг ашигласан байна.

Нью-Йорк хотын Рокфеллерийн Их Сургуульд байрладаг бас нэг америк иргэн Райс эндүүрлийн эцсийн хэсгийг гаргаж, гепатит С вирус дангаараа гепатит үүсгэж болохыг баталжээ.

Тэдний нээлтийн ачаар Нобелийн хороо вирусийн өндөр мэдрэмтгий цусны шинжилгээг авах боломжтой болсон бөгөөд дэлхийн олон оронд гепатит цус сэлбэлтээр дамжин тархаж байгааг устгасан гэж мэдэгджээ. Мөн тэдний судалгаагаар гепатит С-ийг эмчлэх вирусийн эсрэг эмийг хурдацтай хөгжүүлэх замыг нээж өгсөн юм.

Гэсэн хэдий ч дэлхийн нийтийн эрүүл мэндийн клиникийн зөвлөх, Их Британийн Хатан хааны анагаах ухааны нийгэмлэгийн Глобал манлайллын хөтөлбөрүүдийн захирал, доктор Клэйр Байнтун, “Энэ өвчнөөр жил бүр 400,000 хүн амь насаа алдсаар байна” гэлээ.

АНУ-д өнөө үед халдвар тарж буй хамгийн түгээмэл зам бол тариур болон мансууруулах бодисын хэрэглээ юм. 

Нобелийн шагнал гэж юу вэ?

Динамитийг зохион бүтээсэн Альфред Нобель 1895 онд хүн төрөлхтний сайн сайхны төлөө зохион бүтээдэг, туурвидаг, үйлчилдэг хүмүүст хөрөнгөнийхөө хамгийн их хувийг өгөх сан байгуулжээ.  Өнөөдөр Нобелийнхан физик, хими, физиологи, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засгийн шинжлэх ухааны салбар дахь томоохон амжилтыг алдаршуулж, шагнадаг. 1901-2019 оны хооронд ойролцоогоор 600 нобелийн шагнал олгожээ.

Нобелийн гэрээслэлд түүний сангийн нэг хэсгийг "Физиологи эсвэл анагаах ухааны хүрээнд хамгийн чухал нээлт хийсэн хүнд" зориулна гэж заасан байдаг.

Физик, Хими, Анагаах ухаан, Уран зохиолын Нобелийн шагналын нэг талын гол бичээс нь ижил байна: "Inventas vitam juvat excoluisse per artes" гэж чөлөөтэй бичигдсэн нь: "Дэлхий дээрх амьдралыг шинэ олдвороор сайжруулсан хүмүүс."

Анагаах ухаан, физик, химийн салбарын Нобелийн шагнал нь шинжлэх ухааны ололт амжилтын хамгийн том шагнал бөгөөд оюун ухаан, амьдралыг өөрчилсөн нээлтэд хүндэтгэл үзүүлдэг юм.

Дараагийн Нобелийн шагналтнуудыг мягмар, лхагва гаригуудад тус тус зарлах бөгөөд пүрэв гаригт Нобелийн утга зохиолын шагнал, баасан гаригт Энхтайван, Эдийн засгийн шинжлэх ухааны шагнал ирэх даваа гаригт тус тус зарлах аж. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Уржигдар 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Уржигдар 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Уржигдар 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Уржигдар 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Уржигдар 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Уржигдар 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Уржигдар 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Уржигдар 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Уржигдар 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Уржигдар 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Уржигдар 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Уржигдар 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Уржигдар 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Уржигдар 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Уржигдар 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Уржигдар 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Уржигдар 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Уржигдар 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Уржигдар 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ...
Top