x

АНУ-д шатдаун үргэлжилж, нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, агаарын хөдөлгөөний диспетчерийн дутагдал үүссэний улмаас олон нислэгийг цуцлах, хойшлуулах төлөвтэй байна. 

АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи "АВС" сувагт ярилцлага өгөхдөө, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр арга хэмжээг авах шаардлагатай болсныг мэдээлжээ. Түүний хэлснээр, хэрэв “шатдаун” буюу засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт хэдэн долоо хоног үргэлжилбэл агаарын тээврийн нөхцөл байдал улам дордоно. 

“Бид иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд улс даяар нислэгүүдийг хойшлуулах, шаардлагатай бол цуцлах арга хэмжээ авна” гэж Даффи мэдэгджээ.

АНУ-д одоо үргэлжилж буй "шатдаун” Конгресс ирэх жилийн төсвийг батлаагүйгээс шалтгаалан 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн "шатдаун" болж магадгүй байна.

Өмнө нь Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул засгийн газрын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор хүнсний талоны санхүүжилтийг үргэлжлүүлэх зорилгоор онцгой байдал зарласан байна.

Эх сурвалж: ABC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 34 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 38 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 39 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 41 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 41 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 44 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 47 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 49 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 51 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 52 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 2 цаг 2 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 2 цаг 26 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 3 цаг 7 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 3 цаг 8 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 3 цаг 9 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 4 цаг 4 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 4 цаг 21 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 4 цаг 22 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 4 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 4 цаг 24 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са...
Top