x

Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох зургаан охинтой ээж, гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон зэрэг ээжүүдээс гадна энэ жилээс эхлэн “Алдарт эх”-ийн I зэргийн одон хүртэж байгаа бүх ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардаж авах боломжтой болгосноор тэдний төлөөлөл болох 350 ээжид Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.

Одонг зүүж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд хандан:

“Сайн байцгаана уу, ээжүүдээ.

Монголын түг түмэн үрсийн бахархал, нөмөр нөөлөг, хайр энэрэл нь болсон та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Насан багаасаа жил бүрийн зургадугаар сарын 1-нд хөөр баяр, бэлэг сэлт болж ирсэн үеийнхний төлөөлөл болохын хувьд энэ өдрийн талаарх түүхийг цухас сөхөж харлаа.

Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос анх 1951 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхыг уриалжээ. Үүнийг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баярын өдөр” хэмээн тэмдэглэж, цаашид тогтмолжуулах, уламжлал болгох шийдвэр гаргасан аж.

Би энэ өдрөөр олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог уламжлалыг хүндэтгэн, дэмждэг. Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл.

ХХ зууны эхээр 700 мянга хүрэхтэй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд ХХ зууны сүүлч гэхэд 2 сая дахь иргэнээ хүлээн авсан нь монгол төрийн олон зөв бодлогын нэг байсан юм. БНМАУ-ын үеэс Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж “хүүхдийн мөнгө”-ийг тусгайлан олгох, “хүүхдийн жил”-ийг тусгайлан зарлах зэргээр хүн амаа өсгөх бодлогыг тууштай явуулсны үр дүнд бид өнөөдөр 3 сая гаран иргэдтэй болсон билээ.

Харамсалтай нь, сүүлийн үед хүн амаа өсгөх, баялгийн тэгш хуваарилалт хийх үүднээс олгодог “хүүхдийн мөнгө”-ийг улстөржүүлж, ялгаварлан гадуурхсан хэлбэрээр олгох, халамж хэмээн ташаа ойлгож хүүхдийн мөнгөөр “тансагладаг” ажил хийхийг хүсдэггүй бүхэл бүтэн давхарга, сая гаруй хүн байдаг мэтээр дорд үзэх зэрэг зохисгүй хандлага улс төрчдөд ажиглагдах боллоо. “Хүүхдийн мөнгө” бол халамж биш гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй, алдаагаа засах шаардлагатай. Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл 2 хүүхэд төрүүлж, өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, 3-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг ажээ. Алдарт эхийн одонг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлж буй эхчүүдэд олгож байгаа нь Монголын төр үеийн үед хадгалж, дэмжиж, бэхжүүлж явах учиртай нандин уламжлал, залгамж бодлого юм. Энэ бол хамгийн шударга шагнал, хамгийн нандин, бахархал төгс одон.

Хүндэт эхчүүд ээ, та бүхэнд хувиасаа болон нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс мэхийн ёслоё. Түүх болж үлдсэн эрт дээр цагаас өнөөдрийг хүртэл эхчүүд та нар минь монгол үндэстний бахархал, баяр баясгалан юм. Та бүхний үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа чин сэтгэл, цуцашгүй зүтгэлд талархаж байна.

Монголын үрс маш олон болтугай.

Монголын эхчүүдийн өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай” гэж ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо
Top