Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 14:00 цагт мэдээлнэ.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн гурван бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл гарсан.
Мэдээлэл тарсаны дараа Улсын аварга Н.Батсуурь мэдээлэл хийж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, Б сорьцын шинжилгээ хийлгэхгүй гэдгээ мэдэгдэж, наадамчин олноосоо уучлалт гуйсан билээ.
Харин Улсын аварга болсон П.Бүрэнтөгсийн хувьд шинжилгээний хариуны талаар мэдээлэл аваагүй байгаа гэдгээ мэдэгдээд байгаа юм.