x

Н.Батсуурь: Би B сорьцын шинжилгээ өгөхгүй, хариуцлагаа хүлээхэд бэлэн

Улсын их баяр наадмын түрүү бөхчүүдэд допинг илэрсэн тухай мэдээлэл нийтэд ил болоод буй. Тэгвэл энэ асуудлаар Улсын аварга Н.Батсуурь тайлбар хийлээ. 

Тэрээр өнөөдөр өөрийн биеэр шинжилгээний хариунаас нь допинг илэрсэн талаар мэдээллээ. 

Н.Батсуурь: "Өөрийн биеээр допингийн хариуг зарлая гэж шийдээд энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Энэ оны долдугаар сарын 12-нд Баяр наадамд үзүүрлэж Тод сайхан гэдэг чимэг авсан. Түүнээс хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. 

Шинжилгээний хариуд "Таны биеэс эмийн бодис илэрсэн гэсэн байна" гэсэн байсан. Би энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Үнэн зөв гэж бодож байна.

Допинг илэрсэн учраас эмнийхээ талаар ойлголт өгье. 

Хариу авснаас хойш гурван хоногийн хугацаанд уг эмийг судаллаа. Энэ бол зүрхний эм. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр жоргүй худалдаалагддаг эм байна. 

Миний хувьд энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Миний уух юманд энэ эмийг хольж өгсөн байх гэдэг хардлага төрж байна. Гэхдээ энэ хариуг би хүлээн зөвшөөрч байгаа. Яалтач үгүй энэ эм миний биеэс илэрсэн. Би B сорьцын шинжилгээ өгөхгүй. А, B хоёр зөрсөн түүх бараг байхгүй. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.

Энэ лабораторийн шинжилгээтэй маргах зүйл байхгүй. 

Гэхдээ би маш их харамсаж байна. Энэ хүртэлх хугацаанд олон наадмуудад би үнэн шударгаар барилдаж өдий зэрэгт хүрсэн. Гэхдээ би энэ эмийг уугаагүй гэж бодож байна. Би монголын ард түмэн, бөх сонирхогч, үндэсний баяр наадмыг үзсэн хүмүүсээсээ уучлалт гуйж байна.

Залуу дүү нартаа захиж хэлэхэд хоол ундандаа сайн анхаарахгүй бол цөвүүн цаг ирсэн байна шүү" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top