x

Сингапур улстай оюутан солилцох талаар зөвшилцлөө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Тимасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нараар ахлуулсан Монгол Улсын тэргүүлэх их дээд сургуулийн удирдах түвшний багш, эрдэмтэд Сингапур улсад ажиллаж байна.

Сингапур улс нь богино хугацааны дотор үсрэнгүй хөгжиж, Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болсны гол нууц нь боловсролын салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хүнээ хөгжүүлсэн явдалтай холбон тайлбарладаг. Төсвийнхөө ихээхэн хэсгийг иргэдийнхээ боловсролд зориулдаг тус улс 2007 онд бүс нутгийн улсын иргэдийг холбох гүүр болж, нийгмийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулах зорилгоор “Тимасек сан”-г байгуулж, Сингапур болон бусад улсын шилдэг байгууллагуудтай хамтарч эрүүл мэнд, боловсрол, төрийн удирдлага, гамшгийн хариу үйлдэл зэрэг салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. 

Сингапур улс нь дээрх сангийн хүрээнд Монгол улсын боловсролын салбартай хамтран ажилладаг боловч хоёр улсын Засгийн газар хоорондын оюутан солилцооны түвшинд хамтарч ажиллаж байсан туршлагагүй. Тиймээс өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Монгол Улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Т.Лхагвадорж нар Сингапурын Боловсролын сайд Онг Йе Кунгтэй албан уулзалт хийж, Сингапурын Политехникийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн өмчит их, дээд сургуулиудад инженерийн боловсролын CDIO (Сэтгэн бод, зохион бүтээ, хэрэгжүүл, гүйцэтгэ) арга зүйг нэвтрүүлэх төслийн хүрээнд  сургуулиудын удирдах албан хаагчдад зориулсан сургалт хийгдэж буйд талархлаа илэрхийлээд Монгол, Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын бүх шатны боловсролын байгууллагын багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Монголын талд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судалж үзэн цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа салбарын сайд уламжиллаа. Сингапурын Боловсролын сайд саналаа албан бичгээр ирүүлэхийг хүсч, цаашид илүү ахисан түвшинд хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 48 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 9 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 19 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 27 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 39 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 47 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 51 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 55 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 59 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 34 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top