x

Ц.Сундуй нар гэмт хэрэг үйлдсэн юм шиг байна, гэхдээ...

Иймэрхүү дүгнэлтийг үүнийг бичигч болон өөр хэн ч хийж болно. Харин хуулийн байгууллага, тэр дундаа шударга ёсны манаа болсон шүүх байгууллага “ийм юм шиг байна, тийм юм шиг байна” гэдэг байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болдоггүй. Үг нэг бүр нь хуульд нийцэж, хөдөлшгүй нотлох баримтад үндэслэж байх ёстой гэсэн үг.

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын цагдан хорионы шүүх хурал болно. Шүүх хуралдаанаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх юм байна.

Өнгөрөгч 2019 оны есдүгээр сарын 04-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг “Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах” (ЭХ-ийн 14.7) гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн (хуулийн 14.9) гэм буруутай” хэмээн үзэж үзэж, тус бүр дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгдэгчдийг “гэм буруугүй” хэмээн давж заалдсанаар өнгөрөгч арванхоёрдугаар сарын 9-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад (прокурорт) буцаажээ. Ингэхдээ тэдний цагдан хориог хэвээр үлдээсэн юм байна. Нийслэлийн прокурор тэдний цагдан хорионы хугацааг сунгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, шүүх өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Сануулахад, жил гаруйн өмнө (2019 оны нэгдүгээр сарын 29) МАН-ын дарга асан М.Энхболд “60 тэрбумын” гэх хэргээр УИХ-ын даргын суудлаас бууж, түүний “хамжигч, хатгагч” нар болох Ц.Сандуй, А.Ганбаатар шүүхийн хаалга татахад хүрсэн билээ. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн /2002 он/ тугай ангийн 82.1-д заасан “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчдийн мэдүүлэг болон шүүх хуралд гэрчээр оролцсон Г.Доржзодов, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын мэдүүлэг, 2017 оны сонгуулийн өмнө олон нийтэд цацагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нарын яриа бүхий аудио бичлэгийг нотлох баримт болгосон байна.

Сонирхолтой нь уг хэрэгт хамтран оролцсон Г.Доржзодов гэдэг хүн шүүх хуралд гэрчээр оролцсон бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд түүнийг “Хуйвалдаан зохион байгуулахад оролцсон этгээд гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө" гэсэн хуулийн тайлбарыг үндэслэн яллагдагчаар татахаас татгалзжээ. Ингээд Г.Доржзодов гэрч болсон юм байна.

Хавтаст хэрэгт авагдсан мэдээллээр Г.Доржзодов нь “60 тэрбумын” гэх авилгын схемийг өөрийн гараар хийсэн болон Ц.Сандуй нар үүнийгээ өөрт нь зарахыг хүсэхэд зөвшөөрөөгүй гэдгээ, мөн уг хэрэгт гэрчээр асуугдсан М.Өлзий гэгч “Г.Доржзодов нь 2016 оны сонгуулийн өмнө М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын яриа бүхий аудио бичлэгийг сайтад тавьж, "А.Ганбаатартай тооцоотой, ажлын хөлсөө авмаар байна" гэсэн, А.Ганбаатар нь Г.Доржзодовт 20 сая төгрөг гаргаж өгсөн” гэсэн байдаг.

Гэвч прокуророос ЭХ-ийн 82.1-ээр (Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) зүйлчлэгдэж ирсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх өөрчилж, Эрүүгийн хуулийн (2015) 14.7-оор (Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах) зүйлчилж, "Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн" (хуулийн 14.9) гэм буруутай хэмээн ял оногдуулсан байдаг.

Шүүхэд хуулийн зүйлчлэлийг өөрчлөх нэг л үндэслэл байдаг.  Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол уг хуулийг сонгож хэрэглэдэг. Атал 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1 нь “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 14.7 нь “хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-т тооцогддог байна. Тэгэхээр шүүх хоёр өөр гэмт хэргийг нэг гэмт хэрэгт тооцсон буюу хуулийг төсөөтэйгээр хэрэглэсэн гэсэн үг. Эрүүгийн хуулийг төсөөтэйгээр хэрэглэдэггүй. Хэрвээ өмнө нь гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл, эс үйлдэхүй нь өнөөдөр гэмт хэрэгт тооцогдохоо больсон бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох л үүрэгтэй. 

Харин Давж заалдах шатны шүүх шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан "шүүгдэгч нар гэм буруугүй" тухай гомдолд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Г.Доржзодовыг яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын үндэслэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм байна.

Доржзодовын тухайд гэмт хэргийг зохион байгуулахад хамтран оролцсон этгээд гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай  дураараа мэдүүлсэн байлаа ч Үндсэн хуулийн зарчим ёсоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу болон ял, хариуцлагаас чөлөөлөх эсэхийг зөвхөн шүүх шийдэх эрхтэй. Тиймээс прокурор шүүхийн эрх мэдлийг өмнөөс нь хэрэгжүүллээ гэж үзсэн хэрэг.

Сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм буруугийн асуудал нэг тусдаа, хэргийг шалгаж шийдвэрлэж байгаа хуулийн байгууллагуудын арга ажиллагаа бас тусдаа зүйл. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг яллах, шүүн таслахдаа хуулийн байгууллагууд цөөнгүй алдаа, завхрал гаргасан юм байна. Бас нэлээдгүй яарч адгаж байгаа ч юм шиг байна.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • oyun (105.112.96.127)
    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • ЗЛЧИН (202.126.89.187)
    энэ бол яах аргагүй шинэ хонгилын хэлмэгдүүдэлт ялын тогтоолыг нь нэг сэтгүүлч унших шахуж л юм боллоо
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.197)
    shuuh yllaj chadahgui um bol odoo edgeer humuucig taivan orhi ed nar chin bc ardaa amidral bg erthen shiid hunig ingej olon jil tamlag shaardlaga baihgui hurdan shorond ybuul ecvel tsagaatga
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 7 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 13 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 13 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 14 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top