x

Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов

Аймгийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар 39 байршилд 4886 айлын орон сууцны барилга барьж байна. Шинээр барьж буй орон сууцны нэг метр квадратын хамгийн бага үнэ 3 сая төгрөг байна.

Дундаж үнэ 3.5-4.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд байршил, барилгын хийц, ашигласан материалаас шалтгаалан үнэ нэмэгдэж байна.

2025 онд 19 байршилд нийт 1317 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон бөгөөд 100 хувийн борлуулалт хийж амжаагүй байна.

Ихэвчлэн ес болон 16  давхар барилгууд барьж байна. Аймгийн удирдах ажилтны дөрөвдүгээр сарын хуралдаанаар шинээр 16 давхар барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хориглосон.

Учир нь хүн амны төвлөрөл нэмэгдэж, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд барилгын компаниуд хойрго хандаж байгаа тул ийнхүү шийдвэр гаргажээ. Харин тухайн шийдвэр гаргахаас өмнө 16 давхар барилга барих зөвшөөрлөө авсан тохиолдолд уг хориг хамаарахгүй юм.

Мөн тухайн барилга угсралтын компани барилгын ажлынхаа 50 хувийг гүйцэтгээгүй тохиолдолд иргэдээс захиалга авахгүй байх шаардлага тавьж байна. Учир нь зөвхөн суурийн ажлыг эхлүүлсэн хэр нь иргэдээс урьдчилгаа төлбөр авч, барилга нь гүйцэд баригдаагүй, улмаар хуулийн байгууллагад шалгагдаж буй 2–3 тохиолдол гарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top