x

Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо

Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлыг Истанбул хотод энэ сарын 15-19-нд зохион байгууллаа.

“Парламентуудын парламент” нэгдсэн сэдвийн дор хуралдсан энэ Ассамблейд 126 улсын 720 гаруй парламентын гишүүд болон нийт 1500 гаруй албаны хүмүүс оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Өргөдийн байнгын хорооны дарга, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов.

Төлөөлөгчид нэгдсэн болон салбар, хороодын хуралдаанд оролцохын сацуу ОУПХ, бусад улсын парламентын удирдлага, гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. УИХ-ын дарга С.Бямбацогтоос ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Чунгонд илгээсэн албан захидлыг мөн энэ үеэр өгөв.

ОУПХ-ны 152 дугаар Ассамблейн хаалтын хурлаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Нуман Куртулмушийн санал болгосон “Хойч үеийнхэнд итгэл төрүүлж, энх тайвныг бататгаж, шударга ёсыг хангах нь” сэдэвт Истанбулын тунхаглалыг төлөөлөгчид санал нэгтэйгээр баталснаар Ассамблейн үйл ажиллагаа өндөрлөсөн.

Энэ удаагийн Ассамблейн хэлэлцэх асуудлын жагсаалтад дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах зорилгоор Катар, Турк, Австрали, Франц, Бразил, Замби, Польш, Португал, Итали улс болон Арабын бүлэг, Латин Америк, Карибын тэнгисийн бүлэг, Африкийн бүлгээс өргөн мэдүүлсэн “Ойрх Дорнод болон бусад бүс нутагт гал зогсоох, энх тайвныг дэмжихийн тулд парламентын хүчин чармайлтыг уялдуулах зайлшгүй шаардлага” гэсэн хэлэлцүүлгийн сэдвийг яаралтай горимоор нэмж оруулсан. Холбогдох тогтоолын төсөл гаргах санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авав.

Мөн Ассамблейн үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдсан бөгөөд Румын Улсын нэр дэвшигч Элчин сайд Анда Филип нууц санал хураалтын 72 хувийн саналаар ялалт байгууллаа. Ассамблейд оролцсон нийт парламентын гишүүдийн 37 хувь нь эмэгтэйчүүд, 13 хувь нь 40-өөс доош насныхан байсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын 65 дарга, 46 дэд дарга оролцож, уулзалт хэлэлцүүлэг хийсэн нь “Ойрх Дорнод болон олон улсад дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнүүд хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгаж байгаа үед энхийн яриа хэлэлцээнд оруулах парламентын дипломат харилцааны хувь нэмэр улам бүр нэмэгдэж байгааг харууллаа” гэж оролцогчид дүгнэжээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top