x

Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй

Арьс ширний салбарын дэлхийн зах зээлийн чиг хандлага болон дотоодын нөхцөл байдлын талаар "Булигаар" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттүшигтэй ярилцлаа.

-Манай улсын хувьд арьс, ширний боловсруулалт, зах зээл бусад орнуудтай харьцуулахад хөгжил тааруу байгаа. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-Үхрийн арьсаар жишээ авбал, манай улсад жилд 800 мянгаад толгой үхэр нядалдаг гэсэн статистик мэдээлэл бий. Гэтэл үүнээс 200-300 мянган ширхэг арьс л түүхий эдийн төвлөрсөн зах дээр төвлөрөөд, арьс ширний салбар луу орж байгаа. Бусад арьс нь хаягдаж, зах зээлийн эргэлтэд орж чадахгүй байгаа гэсэн үг. Үүний учир шалтгаан нь юу вэ гэвэл, түүхий эдийн чанартай холбоотой. Ер нь дэлхий дээр арьс ширний хэрэглээ асар багассан. Савхин куртик өмсдөг хүн байхгүй болсон. Арьсан гутал өмсөхөө больчихлоо. Бүх хувцсыг даавуун болон синтетик материалууд орлочихлоо. Ингээд эрэлт багассан байна. Тэгэнгүүт дагаад дэлхий дээр арьс ширний үнэ уначихаж байгаа юм. Мөн нэг өрөөсгөл ойлголт их байгаа нь ганцхан манай улс мал аж ахуйн орон учраас маш их арьс, шир байдаг, бусад газар байдаггүй юм шиг ярьдаг.

Гэтэл хүн төрөлхтөн мах л идэж байгаа шүү дээ. Өнөөдөр хүн төрөлхтний номер нэг хүнс бол үхрийн мах. Мах идэж байгаа юм чинь үхрийн арьс гарч л таараа. Улс болгон л махаа иднэ, ингээд малын арьсаа өөрсдөө ямар нэгэн байдлаар боловсруулна. Харин манайд энэ тогтолцоо алдагдаад маш олон жил болчихлоо. Яаж байна вэ гэхээр, бид мах идээд л байдаг, арьс нь гараад л байдаг.

Гэвч яг арьсаар нь хийх ёстой хувцсаа дандаа импортоор авч байгаа. Эдгээр шалтгаануудын улмаас түүхий эдийн зах зээл манайд уначихлаа. Үндсэндээ түүхий эдийг хэн ч хайхрахгүй явсаар байтал чанаргүй болчихсон. Буцаад түүхий эдээ худалдаж аваад, үнийг нь өсгөе гэхээр чанар нь өсдөггүй. Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхий эдийнх нь үнэ адилхан хямдарчихаад байгаа.

-Тухайлбал, ямар улсын жишээ байна вэ?

-Бразил, Колумб зэрэг Өмнөд Америкийн улс орнууд маш их үхрийн фермтэй. Дэлхийн үхрийн махны 40 хувийг тэр бүс нутгаас хангаж байгаа. Энэ утгаараа үхрийн махыг дагаж үхрийн аж ахуй хөгжсөн. Жишээ нь, Бразил улсад нэг килограмм үхрийн арьсны дундаж үнэ нь монгол мөнгөөр 570 орчим төгрөг байна. Харин бид өнөөдөр нэг ширхэг арьсыг 10 мянган төгрөгөөр авч байгаа гэж дунджилбал 550 төгрөг болж байна. Харин үйлдвэрлэгч бидэнд ямар асуудал тулгардаг вэ гэвэл 100 ширхэг үхрийн ширийг үйлдвэртээ аваад, 40 хувийг нь хаядаг. Өөрөөр хэлбэл, 40 хувь нь ямар нэгэн байдлаар арьсан матерал болох боломжгүй ирж байна гэсэн үг. Үүнээс гарах гарц бол махнаас арьсыг нь хуулж авдаг махны үйлдвэрүүд хөгжих хэрэгтэй. Манайх нийт нядалж байгаа малынхаа 90 хувийг нь хээрийн аргаар нядалдаг учраас маш их гар ажиллагаатай байдаг. Энэ нь арьсан дээр өртөг нэмж, чанарыг нь муутгадаг.

-Түүхий эдээ түүхийгээр гадагшаа гаргах боломжгүй юу гэдэг зүйл мөн яригддаг?

-Түүхий эдээ түүхий чигээр нь гадагшаа гаргаж болно. Харин гадагшаа гаргах уу гэдэгт техникийн зохицуулалт хэрэгтэй. Энэ зохицуулалт манайд одоо мөрдөгдөхгүй, цуцлагдсан. Хууль эрх зүйн хувьд хэн ч манай улсад ирээд түүхий эдээ өөрийнхөө хүссэн газар луугаа аваад явж болно. Гэвч хэн ч авахгүй байгаа. Манай Монголоос яагаад түүхий эд авахгүй байна вэ гэвэл чанар нь муу. Арьс, ширний чанар нь сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй. Одоо бол "Шаварт унасан шарын эзэн" гэдэг шиг хэдэн үндэсний үйлдвэр нь үүнийг авахаас өөр гарцгүй байгаа. Нөгөө талаар манай улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Мөн өргөн уудам газар нутгийн нөлөөллөөр түүхий эд нэг дор бөөгнөрөхөд асар их зардалтай. Баруун аймагт малаа нядлаад, арьс нь Улаанбаатар хотод ирэхэд хэчнээн хол замыг туулах вэ гэдгээс эхлээд асуудал үүснэ. Нэг үхрийн шир 18-20 кг байдаг. Овор багатай биш шүү дээ. Ингээд бүх өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад монгол түүхий эдийн өрсөлдөх чадвар унаад байгаа. Жишээ нь, Бразил улс гэхэд 150 сая хүн амтай. Их хэмжээгээр мах хэрэглэж, экспортолж байна. Далайд гарцтай. Нэмүү өртөг бага шингэсэн учраас дэлхий дээр өрсөлдөх чадвартай байна. Ер нь бусад улс оронд тогтолцоо нь байна. Жишээ нь, би америк хүн байсан бол Монголоос түүхий эдээ 500 төгрөгөөр авах уу, Бразилаас 570 төгрөгөөр авах уу гэвэл Бразилыг л сонгочхоод байгаа гэсэн үг.

-Бусад түүхий эдийн тухайд адилхан гэсэн үг үү?

-Тийм ээ. Хонины арьс бол бүр өрсөлдөх чадвар муу. Хонины арьсаар юм хийх ямар ч боломж байхгүй. Учир нь манай улсад 8-9 сая ширхэг хонины арьс жилд гардаг. Үүнээс нэг сая орчим нь л үйлдвэрүүдийн хаалгаар орж байгаа. Шалтгаан нь түүхий эдийн чанар муу. Хонины ноосыг нь авч тушаагаад, давхар арьсыг нь боловсруулбал эдийн засгийн үр ашигтай бараа шүү дээ. Гэвч өнөөдөр ноос нь ч тэр, арьс нь ч тэр үнэгүй учраас эрэлтгүй болж байна. Манай улсад жилд найман сая арьс жалганд хэвтэж байна. Үүнд бага хэмжээний өртөг тавихад тэр нь тээврийн зардлаа нөхөөд, Улаанбаатарт цуглаж байх ёстой. Гэтэл үүнд хэн ч мөнгө гаргахыг хүсэхгүй байна. Дэлхий дахинд ч тэр, манайд ч тэр хэн ч сонирхохгүй байна гэсэн үг. Мөн манайх хүйтэн сэрүүн уур амьсгалтай учраас хонины арьс асар их тостой байдаг. Тэр тосыг арьснаас нь салгаж авна гэдэг процессын хувьд явцуу, технологийн хувьд өндөр үнэтэй химийн бодис шаарддаг. Тэр өртгөө нөхөж чадахгүй байгаагийн улмаас хонины арьсаар хийдэг байсан материалыг ямааны арьс орлоод байгаа.

-Тэгвэл бусад улс орны туршлагаас бид юуг авах ёстой вэ?

-Хятадад Австрали улсаас хонины нэхий асар их хэмжээгээр ирж, нэг ширхэгийг нь 8-12 ам.доллараар авч байна. Манайх ийм болгохын тулд малын өөрийнх нь үйлдвэр угсааг сайжруулах, түүхий эдийн бүтцээ сайжруулах хэрэгтэй. Гэхдээ манай улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжөөгүй байна. Монголчууд малаа нядалж идэхдээ хамгийн хөгшнөөс нь иддэг. Харин эрчимжсэн мал аж ахуйгаар 1-2 нас хүргээд нядлаад, хурдан бойжуулаад залуу малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Манайд ийм бизнес байхгүй байна. Бид зах зээл сайтай орнуудын туршлагаас авахын тулд түүхий эдийнхээ чанарыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж дараа нь хийж чаддаг болно. Ингээд аль салбарт нь бидний бүтээгдэхүүн байх ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тийм учраас тогтолцоо хэрэгтэй. Тогтолцоо байхгүй цагт өрсөлдөх ямар ч боломжгүй.

Ер нь арьс шир бол мах бэлтгэлээс гарсан дайврыг боловсруулдаг салбар. Энэ салбар байх ёстой. Түүхий эдийг ямар нэгэн байдлаар боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулан, хүмүүс цалин орлоготой болох ёстой. Нөгөө талаасаа байгаль орчиндоо асар өндөр ач холбогдолтой шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.231)
    Үнэн хэлсэн байна. Энэ хэдэн гарын арван хуруунд багтах арьс ширний үйлдвэрийг ад үзээд байдаг. Бид мах идэх нь тодорхой шүү дээ. Тиймээс гарсан арьсыг нь боловсруулах нь зөв. Боловсруулахгүй байвал нөгөө хүлэмжийн хий нэмэгдэхэд их сөрөг нөлөөтэйг ойлгох хэрэгтэй
    2026 оны 04 сарын 21 | Хариулах
  • Ундрахболд (103.229.120.12)
    Бодит байдлыг өгүүлсэн, асуудал дэвшүүлсэн, сайн ярилцлага болжээ.
    2026 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө Уржигдар 18 цаг 18 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ Уржигдар 18 цаг 18 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 18 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа Уржигдар 18 цаг 09 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ Уржигдар 18 цаг 07 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Уржигдар 18 цаг 06 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 18 цаг 06 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ Уржигдар 18 цаг 01 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Уржигдар 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Уржигдар 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Уржигдар 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Уржигдар 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Уржигдар 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Уржигдар 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Уржигдар 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Уржигдар 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Уржигдар 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Уржигдар 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top