x

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэхэд 50 хоног үлдээд буй энэ үед Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) тасалбарын эцсийн шатны борлуулалтыг эхлүүлж байна. Нийт 104 тоглолтын тасалбар худалдаанд гарч байгаа бөгөөд "хэн түрүүлж бүртгүүлсэн нь авна" гэсэн зарчмаар борлуулах ажээ.

АНУ, Канад, Мексикт зургаадугаар сарын 11-нд эхлэх тэмцээний тасалбарын сүүлчийн шатны борлуулалтыг эхлүүлж буйгаа ФИФА мэдэгдсэн байна.

ФИФА-гийн мэдээлснээр, одоогоор 6 сая орчим тасалбараас 5 сая гаруй нь зарагдаад байна. 1-3-р зэрэглэлийн суудлууд болон тоглолтоос хамаарч талбайн хажуугийн суудлууд худалдаанд гарна. Мөн хэрэв тасалбар дуусаагүй, буцаалт хийгдсэн зэрэг тохиолдолд долоодугаар сарын 19-нд болох финалын тоглолт хүртэл нэмэлт тасалбаруудын багцыг үе шаттайгаар худалдаанд гарна гэдгийг тус холбоо мэдээлжээ.

Тасалбарын үнэ өмнө нь шүүмжлэл дагуулж байсан бөгөөд АНУ-ын хэсэг хууль тогтоогчид "динамик үнэ тогтоох" аргачлал нь хөл бөмбөгийн тоглолтуудыг жирийн хөгжөөн дэмжигчдэд хүртээмжгүй болгож байгааг онцлоод, тасалбарын үнийг бууруулахыг ФИФА-д уриалжээ.

Үүний хариуд ФИФА мэдэгдэхдээ, үнэ нь эрэлт, нийлүүлэлтээс хамааран гар аргаар зохицуулагддаг “хувьсах үнэ тогтоолт” ашиглаж байгаагаа тайлбарласан.

Үүний хариуд ФИФА-гаас мэдэгдэхдээ, "хувьсах үнэ тогтоох" механизмыг ашиглаж байгаа гэсэн байна. Үнийг тогтоохдоо автомат программаар бус харин эрэлт болон тасалбарын үлдэгдэл нөөцөд тулгуурлан тохируулж, өөрчилж байгаа аж.

Түүнчлэн 12 дугаар сард “Supporter Entry Tier” ангиллын хязгаарлагдмал тасалбарыг 60 ам.доллараас эхлэх үнээр нэвтрүүлсэн бөгөөд энэ нь нийт тасалбарын ойролцоогоор 10 хувийг эзэлнэ.

Үүнээс гадна, өнгөрсөн оны 12 дугаар сард 60 ам.доллароос эхлэх үнэтэй "Supporter Entry Tier" ангиллын хязгаарлагдмал тооны тасалбарыг зах зээлд гаргасан байна. Эдгээр тасалбар нь оролцогч гишүүн холбоодод (PMA) хуваарилсан нийт тасалбарын ойролцоогоор 10 хувийг эзэлж байгаа ажээ.

Тасалбарын худалдааг дөрөвдүгээр сарын 22-ны лхагва гарагт эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top