x

Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр…

Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж гаарсаар
Ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр…

Энэ улс оронд болж бүтэж байгаа юм алга. Хэчнээн жагсаад, хэчнээн ярьж бичээд өөрчлөгдөж байгаа юм байхгүйтэй адил. Эрх баригчид нь зөвхөн улс төр хийж, тэрэндээ парламентаа бүтнээр нь татан оруулчихаад байж байгааг өнөөдөр бид харцгааж байна. Парламентад суудалтай намууд нь бүгд хагарч хуваагдсан төдийгүй, ард түмнийхээ нүдэн дээр ил тод нүдэлдэж байна. Хамгийн гунигтай нь тэдний эрх мэдэл булаалдсан энэ зодооны хөлд эгэл түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан гудайж байна. Одоо эдний хэн нь ч гарч ирээд гоё юм ярьсан иргэдийн чихэнд наалдахаа нэгэнт больжээ. Шинэ Ерөнхий сайд өглөө бүхэн гарч ирээд төрийн дарамтыг бууруулж байгаа тухайгаа ярьдаг. Гэтэл хэн өнөөдрийг хүртэл биднийг дарамтаар дарж байсан болж байна вэ.

Жишээ нь, ердөө жилийн өмнө жижиг дунд бизнес эрхлэх гэсэн иргэд нь 251 төрлийн тусгай зөвшөөрөлд хүлээтэй тарчилж байгаа тухай мэдээлэгдэж байлаа. Тэрнийх нь 122 нь хуулиас давсан журам гэж цохон тэмдэглэж байв. Одоо харин нэг нэгээрээ гарч ирээд тэр журмуудынхаа заримыг нь болиулчихлаа шүү гээд баяр ёслолын байдалтай зарлах юм. Энэ нь иргэддээ муудсан хоол өгчихөөд, араас нь хоросол дөхүүлж өгч байгаагаас өөрцгүй санагдаж байгааг өөрсдөө мэдрэхгүй байгаа нь гунигтай...  

Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сан нээхэд 138 төрлийн баримт бичиг бүрдүүлдэг улс орон манайхаас өөр байхгүй. Ийм хууль журмаар иргэдээ хөдлөх боломжгүй хүлээтэй байлгачихаад өнөөдөр юу яриад байгаа юм бэ хэмээн хорссон түмэн өөдөөс нь хашгирч байна. Гэвч манай лайвчин Төр мэдэрч байгаа шинж алга.

Төрөөс олгодог тусгай зөвшөөрлүүд, хуулиасаа давчихсан элий балай журмууд нь төрийн дунд шатыг тэр чигээр нь авлигад хөвүүлж, эрх баригчдын нөлөөлөлгүйгээр нэг ч ажил бүтэх боломжгүй хана мөргөдөг болоод арван хэдэн жил болж байгааг одоо харлаа гэж үү. Уг нь Төрийн үндсэн үүрэг иргэдээ ажил орлоготой байлгаж, аюулгүй амар тайван амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм. Гэтэл манай Төр бүгдийг  эсрэгээр нь хийж ирэв. Тэд биднийг сэхэж босохын аргагүй дарамтанд живүүлэв. Өнөөдөр статистик мэдээллүүдэд нь ч итгэх боломж алга болж байна.

Жишээ нь, тун саяхан өмнөх ерөнхий сайд Г.Занданшатар “180 хоногт 1000 журмыг цуцалж, хүчингүй болгох” ажил зохион байгуулахыг танхимдаа үүрэг болгож нийгмийг гайхшруулсан. Энэ баримт биднийг мөнөөх тусгай зөвшөөрөл, журмуудын тоог ахин шинэчилж харахаас өөр аргагүйд хүргэсэн. Тэгэхээр төрийн дарамт буурч байгаа, бизнесийн орчныг боомилж буй журмуудыг хүчингүй болгож байна гэх мэдээллүүд нэгэнт доромжлол тохуурхал мэт сонсогдож байгаа нь аргагүй биз ээ. Эсрэгээрээ энэ тоглоом нь манай яруу алдарт эрх баригчид олон жил иргэдийнхээ хоолойг багалзуурдсан гарынхаа нэг хоёр хурууг тавьж харуулан доромжилж байх шиг харагдаж байна.

Эрх баригч намын сүүлийн үеийн сайдууд дотроос хамгийн дуулиантай сайдын нэг Б.Энхбаяр нь “Монгол Улсад 437 хууль бий. Үүн дотор журам батлах тухай 2,403 заалт байна. Мөн бүртгэлгүй 850 журам байгаагийн 350 орчим нь Засгийн газрын баталсан журам шүү” хэмээн мэдэгдэж байсан нь үүний баталгаа. МАН-ын жижиг дунд бизнесийн орчноо багалзуурдсан журмуудынх нь тоо сүүлийн 4-5 жилийн дотор 3-4 дахин нэмэгдсэн гэдгийг бизнес эрхлэгчид ил тод бичиж байна. Яг тооцоолж үзэхэд 895 журмаар монголын амьдралын хэм хэмжээг тогтоож байна гэж зарим судлаачид үзэж байгаа. Эндээс харахад Г.Занданшатарын дуу алдсан 1000 журам гэдэг нь үнэн болж таарч байгаа юм. Үүний 744 журмаар нь татвар тогтоосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр асуудлыг хуулиар биш, хуулиас давсан гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнуудын шийдвэрүүдээр манай улс нийгмийн харилцаагаа зохицуулж байдаг гэсэн үг юм. Тэд ингэж албан тушаалтнуудын гарын үсгээр бидний амьдралын хэм хэмжээг тогтоож иржээ. Ганцхан жишээ хэлэхэд нийгмийн даатгалын багц хуулийг дагаад 70 гаруй журам гарсан гээд л бод.  Ингэж тэд ард түмнээ хуулиас давсан журмаар базаж ирсэн.   Хомейны дэглэмээс ялгаагүй ийм тамлал зовиураар улсынхаа хоолойг боомилж ирсэн гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй.  

МАН ард түмэндээ амьсгалах чөлөө өгөх цаг болжээ. Өнөөдөр Ираны ард түмнийг хэдэн үеэр нь баглаж ирсэн харгис дэглэм сүүлчийн амьсгалаа тоолж байна. МАН яг энэ дэглэм шиг хар хүчээр ард түмнээ бүх талаас нь баглаж барьсаар ирлээ. Бүх юм хориотой. Үг хэлсэн, шүүмжилсэн болгон адлагдана. Тойрон хүрээлэгчид нүдэндээ эвгүй харагдсан болгоныг очиж матдаг, үзэн ядалтын хавханд хийдэг болсон. Тэр бүү хэл хавчин хяхах машинаар оруулдаг, гүтгэн хэлмэгдүүлэх ажиллагаа явуулдаг хуучин нийгмийн үеийн бүх технологоо эргэж амилуулж байгаа тухай ордноор нэг шивэр авир нисэх болоод удаж байна. Тэдэн дотор ажил хийдэг хүн адлагдан шахагддаг. Алтан жорлонд суун гаарч байгаа хэсэг нь ах дүүсээрээ жаалдаг жишиг нэгэнт тогтсон байна. Үүний сонгодог жишээ Э.Бат-Амгалан хэмээх шинэ цагийн догшин сайд юм. Одоо энэ этгээд хотын намыг авна хэмээн цамнаж, эрх баригчдыг сандаргаж байна. Эднээс үнэндээ юу ч хүлээх хэрэггүй болжээ. Эрх баригчид улс төрөөс өөр юу ч хийхгүй юм байна. Өөрсдөө гарч ирээд нэг нэгнийхээ жорлонгийн алтан суултуурын талаар, авлигын мөнгөө алтан морь болгон хувиргаад хоймроо залж байгаа тухай баримтуудаа ил тод ярьцгаан сагаж байна. Хэн ч тэдэнтэй хариуцлага тооцсонгүй. Харин ч эсрэгээрээ сөрөг хүчнээ намнаж эхэллээ. Тэдний тулаан ийн тэлж, харин бидний амьдрал өдрөөс өдөрт бүүдийсээр байна.

Бид бүх юмны зөвшөөрлийг МАН-ын дарга нараас авлигаар худалдаж авна.Өөр гарц байхгүй. Авгай хүүхдүүд нь зөвшөөрлийн алга дарам цаасыг тэрбум тэрбумаар нь үнэлээд явж байдаг болсон. Сөрж тэмцвэл хонгилоор чирнэ. Эхлээд сошил хонгилоороо оруулж нэр нүүрийг нь авах юмгүй болтол сармайлгаж хаяна. Харин дараа нь шорон руу ачна. Энэ бол тэдний тогтоосон дэглэм.
Хамгийн сүүлийн шуугиан нас барсан 721 хүнд 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсон аймшигт хэрэг илэрчээ. Үнэхээр хэлэх үг олдохгүй байгаа биз…

Нэг мэдэхэд бид ийм аймшигтай хар нүхэн хонгилын орон болж хувирчээ. Харин ийм үед бодлогоор найр наадам хангинуулж, наадгай цэнгээнийг халгиагаад л байдаг аж. Одоо тэр мөчлөг нь эхэлж байна. Хараад байгаарай, монголыг зунжин найрлуулна...

Б.Ганчимэг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 42 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 19 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 44 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 55 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 2 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 7 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 12 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 16 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 48 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 52 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 52 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 58 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 15 цаг 1 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 4 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 15 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 9 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top