x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

  • Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.  
  • Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана.
  • Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
  • Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо. 
  • Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
  • Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.
  • Монгол оюутан залуусыг Казахстаны тал их, дээд сургуульдаа суралцахыг бүрэн дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх санал тавилаа.    
  • Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.  
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.
  • Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
  • Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа.
  • “Монголын сайхан орон” гэрэл зураг, морин хуурын  үзэсгэлэн гаргалаа.  
  • Наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг оролцохыг урилаа.
  • “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг манай улс дэмжинэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
  • Ерөнхийлөгч Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.
  • Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.
  • Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжинэ. 

Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо гэж ЕТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 1 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 1 цаг 22 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 1 цаг 23 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 1 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 1 цаг 25 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 2 цаг 45 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 2 цаг 48 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 2 цаг 50 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 2 цаг 51 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 2 цаг 53 мин Хүннү хотын бүтээн байгуулалтын ажлын явц танилцуулагдлаа 2 цаг 54 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-нд дуусна 2 цаг 54 мин Гаалийн эрэлч нохдыг синтетик хар тамхи илрүүлэхэд сургалаа 3 цаг 1 мин Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 5 цаг 22 мин ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй 5 цаг 22 мин ОБЕГ-аас говийн бүсийн аврагч-нохой хөтлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна 5 цаг 23 мин Азийн элсний спортын VI наадам БНХАУ-д эхэллээ 5 цаг 23 мин Сэлэнгэ аймгийн Боловсролын газар Филиппиний CPILS академитай хамтран ажиллана 5 цаг 23 мин Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 24 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top