Японы зүүн хойд нутгийн Иватэ мужийн Оцүчи хотын хоёр хэсэгт лхагва гарагт ой хээрийн түймэр гарчээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн эрх баригчид 1000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж, түймрийг унтраахад тусламж үзүүлэхийг Өөрийгөө хамгаалах хүчнээс хүссэн тухай Киодо агентлаг мэдээллээ.
Эхний түймэр Оцүчи хотын Козүчи дүүрэгт орон нутгийн цагаар 13:50 цагийн орчимд гарч, улмаар хэд хэдэн барилга байгууламж болон ойролцоох ойн бүсэд тархсан байна. Цагдаагийн байгууллага болон бусад эх сурвалжуудын мэдээлснээр, үүнээс 10 орчим км-ийн зайд орших Кирихири дүүргийн уулархаг бүсэд үдээс хойш дахин өөр түймэр дэгджээ.
Хотын захиргаанаас хоёр дахь түймрийн голомттой ойр амьдардаг 566 өрхийн нийт 1077 иргэнийг яаралтай нүүн шилжихийг зөвлөжээ. Одоогоор гал түймрийн улмаас хүн хүний амь нас хохирсон, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Тус бүс нутагт агаар хуурайшиж, салхи хүчтэй салхилахыг орон нутгийн цаг уурын албанаас урьдчилан анхааруулжээ.
Эх сурвалж: Kazinform



