x

Мөнгөө хадгалж арвижуулахад туслах 10 дадал

Таны санхүүгийн боловсролд: 

Олдог хэдийгээ амьдралдаа яаж хүргэж, цаашлаад өсгөж үржүүлэх вэ? Энэ бол "сая долларын" асуулт!

1. ОРЛОГО, ЗАРЛАГАА ҮНЭН ЗӨВ, НАРИЙН ГАРГАХ

Мөнгөө хадгалах, удирдах хамгийн эхний урьдач нөхцөл бол энэ. Хэрвээ таны орлогын эх үүсвэр олон биш, зардал гаргадаг зүйлс тань нэг их биш бол тооцоход харьцангуй хялбар. Харин орлогын хэд хэдэн эх үүсвэртэй, орлого цувж ордог, нөгөө талаас олон зүйлд зардал гаргадаг бол үүнийг хэсэг хугацаанд, магадгүй 2-3 сар нарийн бүртгэж байж л мэдэх боломжтой. Хоол унд, унаа, найз нөхөдтэй уулзах, гэртээ юм авах гээд олон төрөлд салбарладаг зарлагыг бүртгэх нь өөрийн хэрэглээний зан төлөвийг мэдэхэд бас тустай. Хэрвээ та гэр бүлтэй бол гэрийнхээ орлого, зарлагыг мэдээж гарцаагүй гаргах ёстой болно.

2. ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ МЭДЭХ

Та сард 1 сая төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Долоо хоногийн ажлын 40, сарын 160 цагт хуваавал та нэг цагт 6,250 төгрөг олдог байх нь. Нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмжээ мэддэг байх нь аливаа мөнгөний шийдвэр гаргахад тустай. Жишээ нь та 15,000 төгрөгөөр машинаа угаалгах уу, эсвэл өөрөө гараашдаа нэг цаг угаах уу гэж бодож байвал нэг цаг ажиллаад хэдэн төгрөг олдгоо санах хэрэгтэй юм. Энэ тохиолдолд таны 2 цагийн ажлын хөлсөөс өндөр дүнтэй байгаа тул боломж байвал гэрийнхээ гадаа нэг цаг өөрөө угаачих нь дээр байж магадгүй. Гэхдээ тав тух гэх мэт өөр тооцох ёстой хүчин зүйлүүд бас бий л дээ.

Ямартай ч нэг зүйлийг байнга санах ёстой нь, цаг бол мөнгө. Товчхондоо цаг их үрсэн ашиг багатай ажлаас бага цагт их орлого олох ажлыг илүүд үзээрэй.

3. ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨТЭЙ ХАРИЛЦАХ ЗАН ТӨЛӨВИЙГ ОЛЖ ТОГТООН, ҮҮНД ТОХИРСОН ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАХ

Зарим хүмүүс угийн л өгөөмөр, хатуухан хэлбэл гар султай байдаг. Харин зарим нь багаасаа л арвич хямгач байдаг. Үүнийг уншиж байгаа та өөрийгөө мөнгөтэй хэрхэн харьцдагаа гадарлаж байгаа. Та тодорхой зарим зүйлд ихээхэн гар чангатай, харин зарим зүйлд мөнгө хайрладаггүй байх өндөр магадлалтай. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд тохирсон шийдвэрүүдийг гаргаад явах нь зөв алхам болно.

Жишээ нь, та үрэлгэн талдаа байдаг бол гэр бүлийнхээ хүнд санхүүгээ бүрэн атгуулсан ч болно шүү дээ. Харин арвич хямгач бол зарим зүйлд хэтэрхий гар татаад байдаг юм биш гэдгээ бас үе үе нягталж байх хэрэгтэй. Мөнгө хадгалъя гэвэл мэдээж хямгач байх нь зөв. Гэхдээ хүмүүст аягүй сэтгэгдэл төрүүлж, харамч хахираараа дуудуулаад байвал хэмнэсний хэрэг юу билээ. 

4. ХЭМНЭСЭН ШИГ ХЭМНЭ

Харамч хүн хоёр төлнө гэж үг бий. Олон хүн жишээ нь цөөн хувцсаа л байнга өмсдөг. Шүүгээнд нь цөөхөн өмссөн, бараг өмсдөггүй өчнөөн хувцас байдаг. Өнөөх л гайхал Паретогийн 80/20 зарчим! Тэгэхээр олон хувцсанд их мөнгө үрэлгүй, өмсөх дуртай хувцсаа л хамгийн чанартайгаас нь, магадгүй нэг биш хоёр гурваар нь авах нь ихээхэн мөнгө хэмнэж байж мэдэх юм шүү. Хэмнэнэ гээд хямд хувцас аваад өмсдөг, тэр нь нэгт сэтгэл ханамж өгөхгүй, хоёрт эдэлгээ богинотой байгаад байвал хэцүү еэ.

5. УХААЛАГ ХУДАЛДАН АВАЛТ

Хүнд юм худалдаж авах хүсэл байнга л төрж байдаг. Бид ер нь нийт худалдан авалтынхаа цөөнгүй хувийг сэтгэл хөдлөлөөр хийдэг шүү дээ. Тиймээс хэсэг хугацаанд тэвчээд үзвэл үнэхээр тэр зүйл өөрт хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ. 30 хоногийн дараа үнэхээр авмаар байгаа эсэхээ өөрөөсөө нэг асуугаарай. 

Түүнчлэн бөөнөөр нь авах, хямдралтай үеэр худалдан авахын чухлыг энд дурдах ёстой ёстой. Ялангуяа хүнсний зүйл бол байрны доорх хүнсний жижиг дэлгүүрээс бус, хагас бүтэн сайнд зах орж бөөндвөл хямдаас гадна хүнс шинээрээ байдаг шүү дээ. Мөн цагийн юмыг цагт нь авах! Жишээ нь, авах л ёстой өвлийн дугуйг 12 сар гаргаж авбал үнэ нь улам л нэмэгдчихнэ.

Ер нь хүний ухаан яаж мөнгө олохдоо бус, хэрхэн зарцуулахдаа харагддаг юм гэсэн шүү.

6. БҮХНИЙГ МӨНГӨӨР БҮҮ ХЭМЖ

Бүхнийг ил харагдах мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. Аливаа мөнгөн дүнгийн ард сэтгэл ханамж, тав тух, амьдралыг хүндрүүлэх буюу хөнгөвчлөх чадал дагалдаж байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө зарцуулж, хэмнэж байгаа зүйлийн өгч буй шууд бус үр нөлөөг байнга тооцож байх хэрэгтэй. Нэг хураасан цалингаараа 3 улсаар аялах уу? Заримд хүнд шал дэмий, ухаангүй үйлдэл мэт байж болно. Харин юм үзэж нүд тайлаад, илүү сайн ажиллах эрч хүч, урам зориг аваад, шинэ найз нөхөдтэй болоод ирсэн бол зөв ч хөрөнгө оруулалт болсон байж мэднэ. Нөгөө талаас та тодорхой хэмжээний хадгаламжтай, хуримтлалтай бол гэнэтийн асуудлуудад бэлэн байхаас гадна өөртөө илүү итгэлтэй болох, өндөр эрсдэлтэй бөгөөд өндөр өгөөжтэй алхам хийх боломжтой болох зэрэг давуу тал үүснэ.

7. ТЕХНОЛОГИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ

Бүх л юм технологижоод, автоматжаад илүү ухаалаг, илүү үр ашигтай болоод байгаа үед мөнгөний менежментдээ үүнийг ашиглах ёстой. Сар бүрийн орлогоосоо тодорхой дүнг шууд хадгаламж руугаа хийх, тогтмол зардлуудаа автоматаар гаргадаг болгох, интернэт банк ашиглах зэрэг нь цаг ч, мөнгө ч хэмнэнэ. Түүнчлэн санхүүгээ удирдах апп, програмууд үй олноороо бий. Өөрт тохирохыг нь сонгоод тууштай хэрэглээд үзээрэй, үнэхээр үр дүнгээ өгдөг юм билээ.

8. ЗОРИЛГОТОЙГООР ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ

Мөнгөний хэрэгцээ хэзээд гардаг. Зөвхөн өнөө маргаашаа болгоод, бодоод явах нь дэндүү ухаалаг бус үйлдэл. Нэг өдөр өвдөөд л эмнэлэг явах болоход дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж мэднэ. Тэгэхээр, нэгдүгээрт орлогоосоо давсан зардал гаргахгүй байх, хоёрдугаарт илүү гарсныг нь заавал цааш хадгаламжиндаа хийх! Ингэхдээ хадгалсан мөнгөөрөө юу хийхээ төсөөлж төлөвлөж, өөртөө зорилго болгон тавибал сэтгэл зүйн хувьд мөнгө хадгалах нь сэтгэл ханамж өгөх болно. Жишээ нь би жилдээ 6 сая төгрөг хадгалж чадвал тал мөнгөөр нь аялна гэдэг ч юм уу. Дөнгөж төрсөн хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөхдөө эцэг эхчүүд, насанд хүрэхээр нь машин юм уу байр авч өгнө гэдэг дээ.

9. САНХҮҮГИЙН МЭДЛЭГЭЭ БАЙНГА НЭМЭГДҮҮЛЭХ

Мөнгөтэй үр дүнтэй харилцахын тулд хүн наад захын ойлголтуудтай байхаас гадна санхүүгээ мэдлэгээ байнга нэмэгдүүлэхийг зорьдог байх хэрэгтэй. Доллар өсөж байна уу, банкны хүү өсөж байна уу, буурч байна уу, энэ нь миний ажил амьдралд хэрхэн нөлөөлөх билээ гэдгийг үе үе харж, энэ чиглэлийн зөвлөгөө, блог уншиж байвал сайн. Тэрчлэн өөрийн гэсэн санхүүгийн зөвлөх, менторуудтай болбол бүр л болоод явчих нь тэр. 

10. ХӨРӨНГӨ ОРУУЛАХ

Хэрвээ та өдөр тутмын орлого зарлагадаа санаа зовохгүй байх хэмжээнд очсон бол хөрөнгө оруулах нь мөнгөө арвижуулах гол арга юм. Хувьцаанд хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө авч түрээслүүлэх зэрэг нь байнгын хөдөлмөр шаарддаггүйгээрээ давуу тал олгодог. Эртнээс хөрөнгө оруулж эхэлбэл ашгаа мөн л эртнээс хүртэж эхэлнэ гэсэн зарчим бийг мартаж үл болно. Хөрөнгө оруулагчид ашгаа аваад хувьцаагаа зарж дахин хувьцаа авах циклтэй байдаг. Хэрвээ та хөрөнгө оруулах боломжтой байвал, хөрөнгө оруулалтын ойлголт, зарчмуудыг мэддэг байх хэрэгтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 42 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 3 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 12 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 21 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 33 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 41 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 45 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 49 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 53 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 28 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top