x

Li-ион батарейн сүүлийн үеийн судалгааны зарим үр дүнгээс...

Дахин цэнэглэгддэг лити-ионы батарейг бидний хэрэглэж буй ухаалаг төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэлд өргөн ашиглагдаж байна. Өнөөдөр дэлхийн зах зээлд арилжаалж буй лити-ион батарейн катодоор литийн металлын исэл, анодоор графитын материалыг хэрэглэдэг. Гэхдээ судлаачид графитын оронд литийн металл хэрэглэснээр батарейн энергийн нягт (нөгөө талаар багтаамж)-ыг огцом нэмэгдүүлэх боломжтой болохыг тогтоогоод байгаа ч өөр нэг асуудал урган гарч ирсэн нь дендрит (dendrite) юм.

Дендрит гэдэг нь батарейн электродод ашиглагдаж байгаа литийн металлын гадаргуу дээр цэнэглэх, цэнэгээ алдах гэсэн давтагдах циклийн үед үүсдэг зүү шиг шовх хэлбэртэй металлууд юм. Энэ нь уг батарейн энергийн нягтыг багасгах, гал түймэр, тэсрэх аюулд хүргэж болох электродуудын богино холболтыг үүсгэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

Зураг: "Цэнэглэх, цэнэг алдах процессын үед электродын гадарга дээр үүсэж байгаа дендритүүд нь батарейн “аяндаа халах” процессын улмаас алга болж гадаргуу нэгэн жигд болох үзэгдэл"

АНУ-ын Rensselaer политехникийн институтийн Профессор Кораткар (Koratkar) ахлагчтай эрдэмтдийн баг батарейн “эсэргүүцлийн дулаан” нь дендритүүдийг арилгахад нөлөөлж байгааг лити-хүхрийн (Li-S) батарейн дээр анх ажигласан. Эсэргүүцлийн дулаан буюу Джоулийн дулаан ялгаралт нь хэлхээгээр гүйж буй цахилгаан гүйдлийн урсгалыг металл дамжуулагч эсэргүүцэж, улмаар дулаан ялгаруулдаг процесс юм. Ялгарч байгаа дулаан нь гүйдлийн квадратад шууд пропорциональ хамааралтай учир өндөр хурдаар батарейг цэнэглэх, цэнэгээ алдах процессын хурдыг ихэсгэснээр дулаан ялгаралтыг нэмэгдүүлж байсан.

Мөн энэ судалгааны үр дүнг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх арга замыг боловсруулсан. Ингэхдээ батарейн системийн програм хангамжийг ашиглан электрон төхөөрөмжийг ашиглаагүй үед хэд, хэдэн удаа цэнэглэх, цэнэгээ алдах процессыг өндөр хурдаар ажиллуулснаар энэхүү сөрөг нөлөөллийг арилгаад, дараа нь батарейн хэвийн үйл ажиллагааг сэргээнэ.

Профессор Кораткарын багийн гарган авсан энэхүү үр дүн нь нано хэмжээст материалын суурь ойлголт нь зөвхөн батарейн чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй, мөн ажиллах хугацааг уртасгаж, илүү аюулгүй ажиллагаатай болгох нөхцөлийг хангаж болохыг харуулсан гайхамшигтай ажил юм.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 43 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 4 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 13 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 22 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 34 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 42 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 46 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 50 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 29 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top