x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах зөвлөгөөг захирлуудад өглөө

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар, нийслэлийн 55 дугаар тусгай сургуультай хамтран лаборатори сургуулийн захирлуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах талаар уулзалт сургалт зохион байгууллаа. 

Энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад анхаарах асуудлууд, хөгжлийн бэрхшээлийн онцлог, ялгаатай талуудын талаар тус сургуулийн захирал МУГБ Ч.Ганбилэг мэдээлэл өгч, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулав.

Ямар төрлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах боломжтой талаар болон, тэдэнд боловсрол олгоход зайлшгүй мэдвэл зохих ойлголт мэдээллийг өгсөн юм. 

Лаборатори сургуулийн захирлууд 55 дугаар сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, цайны газар, ариун цэврийн байгууламж, тайвшруулах мэдрэмжийн өрөө, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын танхим, аутизмтай хүүхдийн зориулалтын ангид зочилж, сургалтын үйл явц, ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Тус сургууль ахлах ангийн сургалтаар оюуны хүндэвтэр бэрхшээлтэй хүүхдүүдэд хоол нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгодог бол энэ хичээлийн жилээс цэцэрлэгч-ногоочны мэргэжлийн ангийг шинээр нээж төгсөгчдөө ажлын байранд зуучлах арга хэмжээг авч эхэлжээ. Цэцэрлэгч-ногоочны сургалтдаа зориулж Монголд анх удаа дээвэр дээрх өвлийн хүлэмжийг барьж байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 24 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 33 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 42 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 53 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 2 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 5 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 10 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 48 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top