x

Сайд Л.Оюун-Эрдэнэ тойргийнхоо 90 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон Хэнтий аймгийн 41-р тойргийнхоо оюутан, залуучуудыг дэмжих зорилгоор “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран 2016 оноос хойш жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг аж.

Тус хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвхи, зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн боломжгүйн улмаас суралцахад хүндрэлтэй байдаг орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой. Мөн тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй бүтэн жилийн турш манлайллын хөтөлбөрт хамрагддаг онцлогтой.

Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт идэвхитэй оролцдог бөгөөд 2016 онд сум тус бүрээс 1 буюу нийт 9, 2017 онд сум тус бүрээс 2 буюу нийт 18, 2018 онд сум тус бүрээс 3 буюу нийт 27 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон байна.

Харин 2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээг тэлж, хамруулах оюутнуудын тоог нэмэгдүүлэн 9 сум тус бүрээс 4, нийт 36 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор болсон бөгөөд шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттай явуулж дууссан юм.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон нэр бүхий 36 оюутантай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд уулзаж, сурлагын өндөр амжилт хүсээд өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийн батламжийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр тэрбээр залууст хандан “Миний амьдралд тусламж дэмжлэг хэрэгтэй үе олон байсан. Тийм ч учраас сумын тамгын газар, олон улсын байгууллагад ажилладаг байх үеэс л өөрт байгаа боломжоороо залуу үеэ дэмжих, урам зориг өгөхийг хичээж ирсэн. Боловсрол бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Шинэ Монголын ирээдүй болсон залуус та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй...” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2016 оноос хойш тойргийнхоо 9 сумын нийт 90 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 1 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 23 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 32 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 41 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 52 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 1 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 4 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 9 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 12 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 47 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top