x

Д.Одбаяр ҮХЦ-ийн гишүүн хэвээр үлдлээ

​​​​​​Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11:00 цагт боллоо. 

Хуралдаанаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцсэн юм. 

Цэцийн дарга Д.Одбаяр "Албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө хүсэж, асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Тэрбээр БНСУ-ын онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдож, мөнгөн торгууль төлсөн билээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдан хийлгэв.

Цэцийн нийт 9 гишүүн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжжээ.

Гэвч түүнийг зөвхөн цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, харин цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ шийдхээр болжээ. Д.Одбаярыг УИХ-аас цэцийн гишүүнээр томилж байсан тул хуулийн дагуу чуулганаар хэлэлцэх юм байна. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүд:

  1. Д.Одбаяр /Дарга/
  2. Н.Чинбат /Гишүүн/
  3. Д.Солонго /Гишүүн/
  4. Ш.Цогтоо /Гишүүн/
  5. Ш.Солонго /Гишүүн/
  6. Б.Буяндэлгэр /Гишүүн/
  7. Ц.Нанзаддорж /Гишүүн/ 
  8. Г.Туулхүү /Гишүүн/
  9. Г.Баясгалан /Гишүүн/

Олон улсад энэ тохиолдолд ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтан гаргасан алдаагаа ухамсарлаж шууд огцордог жишиг тогтсон. Харин манай улсад төрийн өндөр албан тушаалтан ёс бус үйлдэл, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хэрхэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс хариуцлагын асуудал нэр төдий үлдэх боломжийг олгож байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top