x

Гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулана

Монгол Улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага үүсэж хөгжсөн 90 гаруй жилийн хугацаанд хүүхдийн цэцэрлэгээс ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан 13 гавьяат багш төрж гарсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх боловсролоос төрөн гарсан гавьяат багш нартай уулзлаа.

Гавьяат багш нарт хандан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлсэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд 93 цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Залуу багш ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүүхдэд хайртай багш байхад Та бүхний үнэтэй зөвлөгөө, туршлага чухал юм. Та бүхэнтэй хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.  

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1,480 байгууллагад 16.8 мянган багш, арга зүйч, эрхлэгч ажиллаж байна. Жил бүр хүүхдийн цэцэрлэгийн тоо нэмэгдэж, түүнд ажиллах багш ажилтны тоо өсөж байна.

Гавьяат багш нар цэцэрлэгийн багш бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарахаас гадна чанарыг орхигдуулахгүй байх, нэг бүлэгт байх хүүхдийн тоог багасгах, орон сууцны хороолол барьж байгуулахдаа сургууль цэцэрлэгийг хамт барьж ашиглалтад оруулдаг байх зэрэг багшийн чанар, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, аюулгүй байдал зэрэг олон үнэтэй саналуудыг хөндөж ярилцлаа.

Гавьяат багш нар Залуу багш нарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 24 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 33 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 42 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 53 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 2 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 5 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 10 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 48 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top