Улс төр

“Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов
Төслийн явц одоогоор 70 хувь, барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. 2026 онд ашиглалтад оруулахад онцгой анхаарч байгаа аж.
2026-10-18

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцлаа.
2026-10-18

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна
"Эх оронч Монгол” өдөрлөг Дорнод аймагт эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулах уулзалт болон Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоог зохион байгуулж байна.
2026-10-17

“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллаж, тулгарч буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. Бүтээн байгуулалт нь 2027 онд дуусаж, 2200 хүн шинээр ажилтай болно.
2026-10-17

Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана
Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон, тодорхой тохиролцоонд хүрэв.
2026-10-17

Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-аас баталсан хууль тогтоомж, 2026 оны төсвийн тодотгол, ХХААХҮ-ийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй шийдвэрүүдийн талаар Батширээт сумын иргэдтэй уулзаж, мэдээлэл хүргэлээ.
2026-10-17

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв
Нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлан ажиллаж, нийт 16 зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн байна.
2026-10-17

2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд бүрэн шилжлээ.
2026-10-17

2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв
Хуулийн төслийг баталснаар 435 мянган ахмадуудын суурь тэтгэвэр нэмэгдэж, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт зэрэг салбарын төрийн албан хаагчдын цалин 20-30 хувиар нэмэгдэнэ.
2026-10-10

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов
Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
2026-10-10

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн
Шинжилгээний хариу өнөөдөртөө багтаж гарна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн байгаль орчны газраас тухайн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хараа хяналт тогтоон ажиллаж байна.
2026-10-09

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?!
Байгууллагынхаа дотоод нууц болох өргөдөл, гомдлын шинжтэй бичгийг гэмт хэрэгтэнд өгч даргынхаа эсрэг ажиллагаанд ашиглуулах нь яаж ч бодсон ойлгох аргагүй кейс. Мөрдөс зүүсэн албан тушаалтан Монгол төрийн цагдаагийн нууцыг захын рецедивт задруулсаар л байг уу?
2026-10-09

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2007 онд батлагдсан тус хуульд өмнө нь долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч, бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, шинэчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой зарчмын суурь өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрсэн.
2026-10-08

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална
Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн. Эдгээр байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэлээ.
2026-10-08

Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 1-5 жилийн ялтай. Үүнийг Засаг дарга, арай бага албан тушаалтан хийвэл шууд шоронд орно.
2026-10-08

С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах, тооцоо судалгааг боловсруулах үүргийг ажлын хэсэгт даалгав. Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулна.
2026-10-08

Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ
Түүнийг ЗТХЯ-ны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэрэгт нь оноосон ялыг биеэр эдэлж дууссан гэж үзсэн байна.
2026-10-08

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай зэрэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэнэ.
2026-10-08

“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав
СГЗ С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нар “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг, улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ Вашингтон хотноо, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Rayburn House Office Building” байранд олон нийтэд дэлгэн толилуулав.
2026-10-08

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ
Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Шинэбаяр эхний тойрогтоо Словенийн бөхөд ялагдав. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болно.
2026-10-08
