Нийгэм

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн III хэлтэс Камерын хяналтын төвтэй боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Камерын хяналтын төвийн нээлтээ өчигдөр хийлээ.
2018-12-22

Богдхан уулан дахь зэрлэгшсэн 195 нохдыг устгажээ
Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал цөөнгүй гардаг. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад, зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаа.
2018-12-22

Хугацаа нь дууссан хүнсний түүхий эд хадгалж байжээ
ХУД-ийн 4-р хороо, "Хүннү Молл" төвд байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн талх, нарийн боовны цехийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулахад хугацаа нь дууссан хүнстэй холбоотой зөрчил илэрчээ.
2018-12-22

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ
Энэхүү төслийг дахин хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны гадаад улс орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
2018-12-21

2018 онд 1755 гэр орон сууц шатаж, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Он гарсаар гал түймрийн аюулаас 893 хүний амь насыг авран хамгаалав
2018-12-21

Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт, шалгалт хйиж байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ.
2018-12-21

Энэ онд нийслэлд 529 хоёр ихэр, 13 гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36,922 эх амаржиж, 37,231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19,034 нь эрэгтэй хүүхэд, 18,197 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.
2018-12-21

Эх, хүүхдийг сувилалд амраахыг Засгийн газар дэмжсэнгүй
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хурлаар утааны голомтод байгаа эх, хүүхдийг улсын зардлаар эрүүл агаарт амраах асуудлыг эцэслэн шийднэ гэж байсан хэлэлцэх асуудлаас хасчээ.
2018-12-21

Мөрдөн байцаах албаныхан шинэ байрандаа орлоо
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа 2018.12.20-ны өдөр боллоо.
2018-12-21

Өнөөдөр “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно
Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
2018-12-21

Сайжруулсан түлшний үйлдвэрийн зориулалтаар 10 га газар олгожээ
Агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон. Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй.
2018-12-20

Усанд автсан 11 айлыг нүүлгэн шилжүүллээ
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 29 дугаар гудамж, 119-р ангийн дөрөвдүгээр гудамж, Далангийн нэгдүгээр гудамжны нийт 48200м2 талбай усанд автжээ.
2018-12-20

Цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлнэ
Монгол Улсын МХЕГ, АНУ-ын Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд...
2018-12-20

Хар масктай залуус “Фарм трейд” ХХК-ийн харуулыг хүлж, 20 сая орчим төгрөгийн бараа дээрэмджээ
Энэ сарын 18-19-ний шөнө 05:00 цагийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Цомбо" бөөний төвийн хашаанд Хар масктай гурван этгээд халдан харуулд хутга тулган, скочоор хүлж, 20 сая орчим төгрөгний барааг дээрэмджээ.
2018-12-20

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээнд цахим шилжилт хийлээ
Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцууллаа.
2018-12-20

Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна
Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна.
2018-12-20

Х.Мандахбаяр: Зөрчлийн хуулиар хүссэн нь сэтгүүлчийг “намайг гүтгэсэн” гэж эдийн засгийн аргаар боомилж байна
Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтад өөрчлөлт оруулахаар санал зөвлөмж боловсруулжээ.
2018-12-20

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор орчимд газар олгохыг зогсоолоо
Хөвсгөл нуурын орчимд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд сумдын засаг дарга нарын захирамжаар газар олгожээ.
2018-12-20

Сумын төвд орж ирсэн шилүүсийг байгальд тавьжээ
Идэш тэжээлийн дутагдлаас үүдэн зэрлэг амьтан суурин бүс рүү орох тохиолдол мэр сэр гарч байна.
2018-12-20

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шуурхай албаны машинтай боллоо
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид орон нутгийн төсвийн хөрөнгөөр шуурхай албанд ашиглагдах “Уаз Фургон” загварын автомашиныг хүлээлгэн өглөө.
Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгуулагдсан юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
2018-12-20
