Хөвсгөл нуурын орчимд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд сумдын засаг дарга нарын захирамжаар газар олгожээ. Энэ нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргээд байгаа юм. Иймээс Байгал орчин, аялал жуулчлал яамнаас энэ сарын 13-наас эхлэн Хөвсгөл нуурын орчимд газар олгох, ашиглах эрхийг түр зогсоожээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт одоогоор 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал зуны цагт үйл ажиллагаа явуулж байгаа аж.



