x

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээнд цахим шилжилт хийлээ

Нийслэлийн “Төрийн үйлчилгээний  цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцууллаа. Энэ нь “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Уг “Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болсон нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Цахим шилжилт өдрөөс өдөрт эрчимтэй явагдаж олон зуун мянган иргэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй гар утаснаасаа, гэрээсээ авч байна. Бид богино хугацаанд амжилт үзүүлсэн гол суурь хүчин зүйл нь Иргэдийн оролцоо, Хотын удирдлагын цахим манлайлал хамтын ажилллагаа, Мэргэжлийн баг хамт олны сайн гүйцэтгэл байлаа” гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг ярилаа.

Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.Үүнд:

  • УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/

  • Архивын лавлагаа /18 үйлчилгээ/

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/

  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/

  • Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/

  • Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/

  • Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/

  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/

  • Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/

  • Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв саяхан "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 4 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 10 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 11 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 1 цаг 0 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 1 цаг 1 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 8 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 9 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 12 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 2 цаг 4 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 2 цаг 6 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 2 цаг 7 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 9 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 10 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 11 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 23 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 27 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 27 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top