x

Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ

БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар Хами аймагт “Алтай-Улиастай эрчим хүчний систем” компанийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүртэй албаныхан ажлын айлчлал хийжээ.

Тэгвэл “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадын “Хами энержи групп”-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг хийж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээг шуурхайлахаар тохиролцоны үүднээс өнөөдөр Алтай сумыг эрчим хүчинд холбож байна. Ингэснээр Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 гаруй аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаанаар хангаж байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан 2024 онд байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг юм. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компаниас өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл 35 кВ-ын 1.5 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2025 онд шинээр барьж, Хятадын төрийн өмчит “Хами энержи групп”-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбох техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж холболт хийхэд бэлэн болжээ.

Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компанид олгож, эрчим хүчний салбарын төрийн байгууллага, компаниуд холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 25 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 27 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 28 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 29 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 34 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 35 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 24 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 25 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 32 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 33 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 36 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 28 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 30 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 31 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 33 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 34 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 35 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 48 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 51 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 52 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top