x

Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор В.М.Филиппов Москва хотод ажиллаж буй Азийн орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, сургуулийнхаа үйл ажиллагаа, зорилт, оюутнуудын сурлага, сахилга, идэвхи санаачлагын талаар мэдээлэл хийв.

В.М.Филиппов мэдээллийнхээ эхэнд “Бидний, та бүхний үр хүүхдүүд болох оюутан залуучууд маань үндэснийхээ соёл, урлаг, зан үйлээ бахархан сурталчилж буй үйл ажиллагааг нь дэмжин хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа” гээд “Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ хичээлийн жилд түүхэндээ хамгийн олон буюу дэлхийн 157 орны 9000 гаруй залуучуудыг хүлээн авч бакалавр, магистр, ординатур, аспирантурт суралцуулж байна. Ази тивийн 20 орноос нийтдээ 2248 залуучууд манай сургуульд суралцаж байгаа бөгөөд Хятадаас 890, Иранаас 446, Вьетнамаас 265, Афганистанаас 192, Монголоос 109, … оюутан суралцаж байна” гэв. Тэрбээр цааш нь Азийн орнуудын оюутан залуучуудын талаарх бусад тоон мэдээллийг дэлгэрэнгүй өгүүлээд “Энэ жил Азийн орнуудын оюутнуудын сурлагын байдал өмнөх жилээс ялимгүй буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч ерөнхий түвшин нь их сургуулийн дундажаас бага  боловч дээгүүр байгаа болно. Өнгөрсөн хичээлийн жилд Азийн орнуудын оюутнуудаас өвлийн улиралын шалгалтад 77, зуны улиралын шалгалтад 72 оюутан ямар нэгэн байдлаар хангалтгүй дүн авсан”-ыг дурдав.

 

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сурлагын үзүүлэлт тэргүүлэх түвшинд хүрээгүй ч Азийн орнуудаас хамгийн олон оюутан суралцаж буй таван орноос хамгийн өндөр буюу 84 хувийн үзүүлэлттэй байгаа юм байна.

В.М.Филиппов “бид сурлагаар хоцорч байгаа оюутнуудтай тулж ажиллах, тэднийг дэмжих тал дээр онцгойлон анхаарч байна. Манай сургуульд багш нарт илүү цагийн хөлс олгох санхүүгийн боломж байгаа. Иймээс сурлагаар хоцорч байгаа нэгнээ шалгалтанд муу дүн үзүүлэхээс нь өмнө буюу хичээлийн явцад нэмэлт сургалтад хамруулах саналыг сургуулийн захиргаанд гаргаж байхыг миний бие өчигдөр сургуулийнхаа гадаад орнуудын нутгийн зөвлөлийн Ерөнхийлөгч нартай уулзах үеэрээ зөвлөсөн” гээд оюутнуудын сахилга, дэг журмын байдал, нийтлэг зөрчил, дутагдлын талаар тоо баримтад тулгуурлан дэлгэрэнгүй ярив.

Тус сургуулийн сургалт, дотуур байрны цогцолбор нь их хөлийн гудамжаар тусгаарлагддаг бөгөөд оюутнууд нүхэн гарцаар гаралгүй замын хөдөлгөөний дүрмийг зөрчих нь элбэг байдаг байна. Энэ талаар В.М.Филиппов “замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн хэргээр сар бүр манай сургуулийн 100 гаруй оюутнуудад хууль сахиулах байгууллагаас  захиргааны зөрчлийн арга хэмжээ ногдуулж байна. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу зөрчил давтан гаргах бүрт ногдуулах арга хэмжээ нь хүндэрч, улмаар сургуулиас нь хасах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ч зүйл ангитай. Хамгийн гол нь оюутнуудын амь нас  эрсдэлд орох аюултай тул сургууль, эцэг эх, нутгийн зөвлөл, Дипломат төлөөлөгчдийн газрууд, бүгд үүнд онцгойлон анхаарч таниулан ойлгуулах, зөвлөн чиглүүлэх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэв.

Мэдээллийнхээ төгсгөлд В.М.Филиппов “дэлхийн тив тивийн 157 орны залуучуудад эх соёлоо таниулах гэсэн оюутан залуучуудынхаа гэгээлэг үйлсийг нь дэмжин хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлээд долоо хоногийн туршид үргэлжлэн зохион байгуулагдах цуврал арга хэмжээний хаалтын хүндэтгэлийн арга хэмжээ буюу энэ сарын 21-ний өдөр болох Гала концертыг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна” гэв.

 

Уулзалтын дараа Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Азийн орнуудын оюутнуудын соёлын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болов.

Үзэсгэлэнгийн ажиллагааг нээж Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн ректор В.М.Филиппов, баяр хүргэж Лаос Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сивиенгпхет Пхетворасак нар тус тус үг хэлэв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон тус сургуулийн удирдлага болон Москвад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг Монгол оюутнуудын буланд хүрэлцэн ирэхэд Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Монгол оюутнуудын нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Марал үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байв. Монгол оюутнуудын уйгаржин монгол бичгээр хүндэт зочид болон оюутнуудын нэрийг тусгайлан бэлдсэн цаасан дээр татлан бичиж дурсгаж байсан нь олны сонирхол, талархалыг ихэд хүлээж байв.

Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Азийн орнуудын оюутны соёлын арга хэмжээний хүрээнд болсон дээрх арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа саяхан Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 2 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 51 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 52 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 59 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 0 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 3 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 1 цаг 55 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 1 цаг 57 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 1 цаг 58 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 0 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 1 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 2 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 15 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 18 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 19 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 21 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 24 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 17 цаг 29 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 17 цаг 31 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top