x

Х.Мандахбаяр: Зөрчлийн хуулиар хүссэн нь сэтгүүлчийг “намайг гүтгэсэн” гэж эдийн засгийн аргаар боомилж байна

Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтад өөрчлөлт оруулахаар санал зөвлөмж боловсруулжээ.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, МҮОНРТ зэрэг салбарын олон байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Зөрчлийн тухай хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээ тайлбарлаж, Зөвлөмжийг баталгаажууллаа. Энэхүү Санал зөвлөмжийг Хуульзүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх аж.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа бусдыг гүтгэн доромжилж, гутааж болохгүй. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага, салбарынхан ухамсарлаж ажиллаж байгаа. Гэхдээ алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Тийм бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Гэтэл шийтгэх гэж байна гээд шууд сэтгүүлчийг нь 2 саяар, Хэвлэл мэдээллийн байгууллагыг нь 20 саяар торгодог 6.21 гэсэн заалт Зөрчлийн хуулинд өнгөрсөн жил ороод ирсэн. Үүнээс болж хүссэн улстөрч, бизнесмэн, байгууллага нь намайг гүтгэсэн гэж сэтгүүлчийг эдийн засгийн аргаар боомилох, чөлөөт хэвлэлийн эрхийг хязгаарлах үйл ажиллагаанууд явагдаж байна. Маш олон сэтгүүлч, ХМХ-ийн байгууллагууд торгуулж байгаа. Гэтэл сэтгүүлчдийн цалин хөлс ямар хэмжээнд байдаг билээ. 

Сэтгүүлчийг хоёр удаа л Зөрчлийн хуулиар торгоход хагас жилийн цалингаа алдана. Хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 саяар нэг торгоход л багахан хэмжээний байгууллага бол хаалга барих тал руу л явна. Сонгууль ойртох тусам энэ асуудал маш аймшигтай болно. 

Тийм учраас Зөрчлийн хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа энэ үед сэтгүүлч, ард иргэд бид хамтдаа нийлж мэдэх эрхийнхээ төлөө, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн үйл ажиллагааны төлөө тэмцэх ёстой. Зүгээр нэг хууль тогтоогчдыг хараад суулгүй, шаардлагаа хүргүүлэх ёстой. Бид өөрсдийнхөө салбарын түвшинд асуудлыг ярих цаг болсон байна.

Энэ амралтын өдрүүдэд МСНЭ бусад ХМХ-тэй хамтран дахин өргөн хэмжээний хэлэлцүүлгийг хийж энэ асуудлыг ярина. Эцсийн шийдлийг Даваа гараг гэхэд хуулийн ажлын хэсэгт хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Доромжлох гэдэг нь хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нэг хэсэг

Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний язгуур эрх мэдэл юм. Энэхүү язгуур эрхийг ямар нөхцөлд хязгаарлаж болох вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх, доромжлох гэдэг олон улсын эрх зүйн хувьд тусад нь авч үздэг зүйл заалтыг нэг өгүүлбэрт "гутаан доромжилсон худал мэдээлэл" гэж оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, доромжлох гэдэг нь хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нэг хэсэг нь байдаг. 

Гүтгэлгийг зөрчил хэмээн үзэж шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч хариуцаж байгаа нь асуудлыг тухайн цагдаагийн үзэмжээр, дур зоргоор шийдвэрлэх, ялгаварлан гадуурхах боломжийг нээлттэй болгож буйгаас гадна "улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлоос хараат бус этгээд хянан шийдвэрлэх тухай" олон улсын хэм хэмжээ, зөвлөмжийг зөрчиж байна. 

Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүд шийтгүүлнэ гэх аливаа айдасгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжийг олон улсыг хэм хэмжээний дагуу хангахыг шаардаж байна" гэв.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа саяхан Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 2 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 51 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 52 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 59 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 0 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 3 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 1 цаг 55 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 1 цаг 57 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 1 цаг 58 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 0 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 1 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 2 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 15 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 18 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 19 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 21 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 24 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 17 цаг 29 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 17 цаг 31 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top