Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хурлаар утааны голомтод байгаа эх, хүүхдийг улсын зардлаар эрүүл агаарт амраах асуудлыг эцэслэн шийднэ гэж байсан ч энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаж, хэлэлцэх асуудлаас хасчээ.
Энэ тухай "0-5 настай хүүхдийг эхийн хамт хотын ойролцоо амралтын газарт 5 хоног амраах тухай ТББ-уудаас ирүүлсэн саналыг Засгийн газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан" хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа бичжээ.

Утааны эсрэг ээж, аавуудын холбоо утааны голомт дунд байгаа жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдээс амьжиргааны түвшин доогуур айлын ээж, хүүхдүүдийг утааны улиралд нэг удаа ч болов цэвэр агаарт сувилалд байлгах ажлыг зохион байгуулж урьдчилсан дүнгээр 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гарган яамдуудад хүргүүлээд байсан юм.
Энэ нь нийгэмд маш ихээр бухимдал үүсгээд байсан билээ.




Сэтгэгдэл (4)