x

Мөрдөн байцаах албаныхан шинэ байрандаа орлоо

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа 2018.12.20-ны өдөр боллоо.

72 жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаны хамт олны хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа хүлээн авчээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим,  автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Өнөөдөр Мөрдөн байцаах алба маань шинэхэн байрныхаа нээлтийг хийж байна. Энэхүү барилгыг нийт найман сарын хугацаанд хийж, хүлээлгэн өгсөн барилгын компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол хүмүүс ажлыг хариуцлагатай, хурдан шуурхай, чанартай хийж чаддаг юм байна гэдгийг энэ хамт олон харуулж чадсан. Би ХЗДХЯ-нд ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагын хамт олныг ойрын 50-100 жилийн хугацаанд амар тайван орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчид маань ар гэрээ мартчихсан, энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө үргэлж зүтгэдэг ийм л хүмүүс. Тиймээс Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг стандартын шаардлага хангасан байранд ажиллах ёстой хэмээн бодож, энэ барилгад нэг ч ширхэг хуучин тавилга тавиулаагүй. Мөрдөн байцаах албаны нийт залуучуудад хандаж хэлэхэд та бүхэн энэ шинэ стандартын барилгадаа нийцэж, зохицож, таарч, тэнцэж ажиллаарай гэж хэлмээр байна.

Та бүхний сэтгэл зүрх, зарчим, хариуцлагатай байдлаас Монгол төрийн, Монголчуудын хувь заяа шалтгаална. Худал хуурмаг, хуйвалдааны өмнө бууж өгч болохгүй. Гурван сая иргэний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаарай гэж хэлмээр байна.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд Мөрдөн байцаах алба маань 1988-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 жилийн турш тэрхүү гурван давхар саарал барилгадаа үйл ажиллагаагаа явуулжээ. Тэгвэл барилгын суурин дээр бид өнөөдөр 6,809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байрандаа орж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчидын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн байрыг барьж ашиглалтад оруулахад бүх талын туслалцаа үзүүлсэн Монгол улсын Засгийн газар, ХЗДХЯ, “Билгүүн Монгол Констракшн” компани болон бусад байгууллага хамт олон талархал илэрхийлье.

Ялангуяа барилгын шавыг тавихаас эхлээд дуусах хүртэл байнга биечлэн анхаарал тавьж, зааварчилж , чиглүүлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танд баярласнаа илэрхийлье. Энэхүү барилга ашиглалтад орсноор Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хаагчидын ажиллах, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна. Цаашид бид иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллах болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим,  автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Мөрдөн Байцаах Газрын дарга асан, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл: Өнөөдөр Мөрдөн байцаах албаныхан маань хоёр дахь шинэ гэрээ хүлээн авч байна. Мөрдөн байцаах албаны хувьд 70 орчим жил өөрийн гэсэн байргүй олон байгууллагын хаяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Монгол улсын анхны ерөнхийлөгч Д.Очирбат Засгийн газарт чиглэл өгүүлснээр Засгийн газар тогтоол гаргаж, Мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэн 1990-ээд оны эхээр Мөрдөн байцаах алба маань айлын өрөөнөөс гарч хуучин ч гэсэн өөрийн гэсэн байртай болсон юм. Ингэснээр эдгээр алба хаагчидын маань ажилд тодорхой хэмжээний ахиц гарсан. Ажилтнуудын ажиллах нөхцөл нь ажлын үр дүнд нөлөөлдөг нь үүнээс харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр орчин үеийн шаардлага хангасан барилгад нүүн орж байгаа алба хаагчид маань илүү их урам зоригтойгоор ажиллаж, хийсэн ажил бүрийнхээ ард гарч чадна гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх тал дээр олон сайхан ажлыг хийж байна.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ тал дээр их сэтгэл гаргаж ажиллаж байгаад баяртай байна. Цагдаагийн байгууллагын эрхзүйн орчин нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн зүтгэл гарган ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлье.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа газар агентлагуудын удирдлага болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, даргын зөвлөлийн гишүүд болон Мөрдөн байцаах албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

 Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ саяхан Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 2 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 8 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 9 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 58 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 59 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 6 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 7 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 10 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 2 цаг 2 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 2 цаг 4 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 2 цаг 5 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 7 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 8 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 9 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 22 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 25 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 26 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 28 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top