x

Цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлнэ

Монгол Улсын МХЕГ, АНУ-ын Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт хийх, энэ чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын холбогдох албан хаагчдад энэ сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн болон биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектүүд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх, ашиглахыг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр зурсан “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд уг төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд Монгол улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулж, цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажуудыг нийлүүлсэн. Мөн улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оролцож буй Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад төрийн байгууллагын нийт 350 гаруй албан хаагчдыг сургалтад хамруулж мэдлэг, мэргэшлийг нь дээшлүүлжээ.

2016 оны 5 дугаар сард төв дохиоллын системийн програм хангамжийг суурилуулж Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт гэсэн 5 хилийн боомтын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг холбосноор, цөмийн болон бусад цацраг идэвхт материалын хилээр нэвтэрч буй мэдээллийг МХЕГ дээр давхар хянах боломжтой болсон. Бусад хилийн боомтуудыг холбохоор төлөвлөж байна.

2016 онд МХЕГ-аас АНУ-ын Эрчим хүчний яаманд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах талаар хүсэлт гаргасны дагуу АНУ-ын мэргэжилтнүүд суурь судалгааг хийж, 2018 онд экспорт, импортын байршлуудад буцалтгүй тусламжаар 20 ширхэг 5.26 тэрбум төгрөгийн цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулж, 456.4 сая төгрөгийн зөөврийн багаж хэрэгсэл хүлээн авсан. Одоогоор тус төхөөрөмжүүдэд тохируулга, баталгаажилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэж өгнө.

Манай улсын хилийн бүх боомтууд дээр цацраг идэвхт бодис, цөмийн материал илрүүлэх цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулан, тогтвортой ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн аливаа сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмтой тэмцэх нэгдсэн стратегийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 4 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 53 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 54 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 1 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 2 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 5 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 1 цаг 57 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 1 цаг 59 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 2 цаг 0 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 2 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 3 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 4 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 16 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 20 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 20 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 23 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 26 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 17 цаг 31 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 17 цаг 33 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top