Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
МУБИС-ИЙН ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ
14:00-17:00 цагт: “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтын хаалтын үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99185270, 99282002
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАЙР
10:00 цагт: Эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачиллын дагуу тооцоолон гаргасан тухай мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88027947
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ
09:00-14:00 цагт “Хар тамхины гэмт явдал, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас: 88115446, 86003108
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
09:00 цагт: Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно.
ХАНГАРЬД ОРДНЫ 14 ДАВХРЫН ЁСЛОЛЫН ТАНХИМ
14:00 цагт: “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99736124 88013454
ТУУШИН ЗОЧИД БУУДЛЫН ХУРЛЫН ТАНХИМ
11:00 цагт:"Тархины харвалт ба зүрхний шигдээс төслийн таван жилийн үр дүн" тайлан хэлэлцүүлнэ.
МУИС-ИЙН ТӨВ БАЙР
10:00 цагт: Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Гавьяат хуульч, доктор Жаргалсайханы Энхсайханд МУИС-ийн Хүндэт доктор цол олгоно.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХУРЛЫН ТАНХИМ
14:00-16:00 цагт: “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 94701470, 99187024



