Нийгэм

ЗАВХАН: Солонгот, Ганцын давааны автозамын арчлалт засварыг хийж байна
Солонготын давааны Цэцэрлэг, Нөмрөг, Тосонцэнгэл чиглэлийн А0603 дугаартай хайрган хучилттай авто замыг тэгшилж, индүүдэх ажлыг хийж байна. Мөн Ганцын давааны Улиастай Говь-Алтай чиглэлийн А10103 дугаартай авто замын хайрган хучилтыг тэгшилж индүүдэх, услах ажлыг хийсэн байна. Манай компани нь Солонгот, Ганцын давааны автозамын засвар арчлалтыг хариуцаж жилд 1-2 удаа автозамыг шороолж засварладаг. Энэ жилийн график төлөвлөгөөнд тусгагдсан зам засварын ажлыг хуваарийн дагуу хийж Зам тээвэр хөгжлийн яаманд гүйцэтгэлээ тайлагнана. Аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой улсын чанартай томоохон даваануудын автозамыг засварласнаар иргэд, тээвэрчид аюулгүй, саадгүй зорчих нөхцөл бүрдэж байна гэж Завхан АЗЗА компаниас мэдээлэв.
2024-07-03

“Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Гадаад хэлний мэдлэгтэй 50 оюутныг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэгт гадаадын жуулчид олноор зорчдог 25 чиглэлд ажиллуулж байна.
2024-07-03

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд өртөн нас баржээ
Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын гэр шатаж, хоёр настай хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар тодруулбал тус сумын Сариг 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна.
2024-07-03

Нийгмийн салбар, ногоон хөгжил, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томилов
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Нийслэлийн Засаг даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүнээр сонгогдсон тул нөхөн томилгоог хийж байна.
2024-07-03

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо
Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томилов.
2024-07-03

Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд нас баржээ
Галд өртсөн 31 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хоёр настай хүүхэд галд өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.
2024-07-03

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.
Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.
2024-07-03

Эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.
2024-07-03

Хурдан морь унаж уралдах хүүхдийг долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэхгүй
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.
2024-07-03

9-нөөс өмнө төлбөрийн баримтаа бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа
2024 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.
2024-07-03

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн паркийн газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж дууссан талаар мэдээлнэ
Хүүхдийн паркт
10:00 цагт Рио Тинто групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж дууссан талаар мэдээлэл өгнө.
2024-07-03

Төрийн албаны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнууллаа
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын...
2024-07-03

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг шинэчилж байна
Тус авто замын хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөж, асфальт бетоноор хучих зэрэг ажил хийнэ. Зам засварын ажил 60 хувьтай явааг албаныхан хэлсэн бөгөөд энэ сарын 10-наас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа аж.
2024-07-02

Сэлэнгэ аймагт цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2024-07-02

Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална
Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөг. Тасалбарыг долоодугаар сарын 1-нээс enaadam.mn сайтаар борлуулна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээлэл бүхий QR код байршуулсан.
2024-06-30

Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавих Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замын хучилтын ажлын явцтай БОАЖ-ын сайд танилцлаа.
2024-06-30

ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулна.
2024-06-30

Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн. 21 дарь эхийг цомцог гэрт байрлуулж, олон нийтэд анх удаа дэлгэхээр төлөвлөсөн. Нарантуул зах шиг биш өв соёлоо харуулсан наадам болно.
2024-06-30

Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ
2024 оны эхний дөрвөн сард 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн нь жилийн дунджаас дөрөв дахин их гарсан байна.
2024-06-30

Даншиг наадам наймдугаар сард болно
Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.
2024-06-29
