x

“Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Оюутан цагдаа-2024” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад хэлний мэдлэгтэй 50 оюутныг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэгт гадаадын жуулчид олноор зорчдог 25 чиглэлд ажиллуулж байна.  

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд “Оюутан цагдаа-2024” хөтөлбөрийг гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын 8 орны хэлний мэдлэгтэй, 17 их, дээд сургуулийн 50 оюутныг энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс наймдугаар сарын 15 хүртэл хугацаанд ажиллуулж байна.

Оюутан цагдаа нарын ногоон өнгийн торон хантаазны баруун энгэрт “Guide for tourist”, зүүн энгэрт гадаадын жуулчдад зориулсан түүхийн дурсгалт газар, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллагын хаяг байршил бүхий мэдээ, мэдээллийг “QR” кодод байршуулж, хойд талд “Student police” бичиглэлтэй хантааз, цагаан өнгийн саравчтай малгай өмсгөн аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлж байна.

"Бид нэг ээлжинд 6 цагаас илүүгүй хугацаагаар ажиллаж, Монгол орны байгалийн дурсгалт, түүх соёлын дурсгалт газар, үзвэр үйлчилгээний газрын тухай 5 бүлэг 46 мэдээлэл бүхий QR кодыг жуулчдад танилцуулж байгаа. Жуулчид ихэвчлэн Улаанбаатар хотод үзүүштэй, сонирхож болох ямар газар байна, ямар үзвэр үйлчилгээ үзэж болох, энэ хавиар хамгийн амттай хоолтой газар хаана вэ, талбай дээрх жанжин Д.Сүхбаатарын хөшөөг ямар утгатай, яагаад энд барьсан гэх зэргийг ихэд сонирхож лавладаг. Тэр бүхэнд нь зааж тайлбарлаад, илүү нарийн мэдээлэл асуувал мэдэхгүй байсан ч интэрнэтээс олж өгч, аль болох туслахыг хичээдэг. Оюутан цагдаа гэхээр сүртэй харагддаг юм шиг байгаа юм. Сайн байна уу, танд юугаар туслах вэ гэхээр эхэндээ санаа зовж, эмээж байх шиг санагддаг. Учраа тайлбарлаад, танд тусалъя гэхэд маш дуртай, уриалгахан хүлээж аваад ярилцдаг. Жуулчид ихэвчлэн нийслэлийн газрын зураг барьчихсан, энэ газрыг яаж олж очих вэ гээд асуудаг. Хэд хоногийн өмнө болсон Азийн соёлын өдөрлөгийн үеэр зарим жуулчин гар утсаа алдсаныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дагуулж очин бүртгүүлж, хэлмэрч хийсэн. Жуулчид гэлтгүй тусламж хэрэгтэй хүмүүст бид мэдээлэл өгч, тусалж байгаа” хэмээн ШУТИС-ийн гуравдугаар курсын оюутан М.Дашням ярьсан юм.

Оюутан цагдаа нар маань өнгөрсөн долоо хоногт гэхэд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт зөрчлийн шинжтэй 5 дуудлага мэдээлэл өгч, дотоодын 632 иргэнд туслан, гадаадын 799 иргэнд хэлмэрчилж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 7 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 35 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 12 цаг 51 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 13 цаг 20 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 14 цаг 14 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top