Эдийн засаг

Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо
Засгийн газар 2026-2028 онд мөрдөх Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоов. Энэ нь малчдын мал сүргийг эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын босгыг бууруулсан хуулийн өөрчлөлттэй холбоотой юм.
2026-02-04

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Концесс эзэмшигч компани ажлаа хугацаанд нь дуусгахгүй бол гэрээг цуцлах юм.
2026-02-04

УИХ 2026 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталлаа
УИХ-аас 2026 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын шинэтгэлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
2026-02-04

"Сэргэлэн" дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна
Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалт 92 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулна.
2026-02-04

Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ
Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээг хангах зорилготой "ДЦС-5" төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
2026-02-03

Монгол Улс, Дэлхийн банк COP17-ийн хүрээнд хамтран ажиллана
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, Монголд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх бага хурлын хүрээнд хамтран ажиллах, ногоон санхүүжилт татах боломжийн талаар санал солилцов.
2026-02-03

Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлана
Монгол Улс жилд нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барихаар олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болжээ. Энэхүү төсөл нь дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортод чиглэнэ.
2026-02-03

Алт, мөнгөний үнэ үргэлжлэн унаж, зах зээлд дарамт нэмэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Холбооны нөөцийн сангийн одоогийн захирлын бүрэн эрхийн хугацаа дуусмагц уг албан тушаалд Кевин Уоршийг нэр дэвшүүлснээ мэдэгджээ.
2026-02-03

Ерөнхий сайд иргэдийг эх оронч худалдан авалт хийхийг уриалав
Ерөнхий сайд Г.Занданшатар “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, монгол брэндээ сонгохыг нийслэлийнхэнд уриаллаа.
2026-02-02

Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ эхэллээ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд "Аялал жуулчлалын салбарын 7 хоног" арга хэмжээ нээлтээ хийлээ. Уг арга хэмжээгээр салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
2026-02-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонн давлаа
Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ биржээр борлуулж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын сарын хэмжээ нэгдүгээр сард 2.04 сая тоннд хүрч, шинэ дээд амжилт тогтоов.
2026-02-02

Аялал жуулчлалын салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа
Эдийн засаг, хөгжлийн яамнаас аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилгоор "Аялал жуулчлалын салбарын 7 хоног" арга хэмжээг зохион байгуулж байна.
2026-02-02

"Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Төр, хувийн хэвшлийнхэн хамтран "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад салбарын бодлого, эрх зүйн орчны талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
2026-01-30

Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, 2025 оны төсөв, макро эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт, боломжуудын талаар ярилцав.
2026-01-30

Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Голомт банк Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход анхааран ажиллаж байгаагийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ийн дэргэдэх “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ.
Цаашид тус эвслийн гишүүнчлэлээрээ дамжуулан бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн шилдэг туршлагаас суралцах, Монгол Улсын Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ногоон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг дэмжих боломжууд нээгдэх юм.
2026-01-30

Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ
Чикагогийн таваарын биржид алтны үнэ 5626.8 ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоов. Энэхүү өсөлтийг хөрөнгө оруулагчид "аюулгүй актив" руу хөрөнгөө шилжүүлж, төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.
2026-01-30

Монгол, Япон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хэлэлцэв
Монгол, Япон улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Хамтын ажиллагааны дэд хорооны III уулзалт болж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
2026-01-30

Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацыг дэмжихээр санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон АСЕМ-ийн эко-инновацын төв нь ЖДҮ эрхлэгчдийн "ногоон" өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
2026-01-29

“Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлүүлэхээр Японы талтай ярилцав
“Чингис хаан” олон улсын нисэх буудал хүчин чадлаасаа давж ажиллаж байгаа тул өргөтгөлийг яаралтай эхлүүлэх асуудлаар Зам, тээврийн сайд Японы талтай уулзаж, санал солилцов.
2026-01-29

Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна
Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувиас 55 болгон бууруулах шийдвэр гаргав.
2026-01-29
