Эдийн засаг

“Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ
“Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор “Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.
2026-02-27

Үнэт цаасны арилжаа 133.7 тэрбум төгрөгт хүрч, 85.2 хувиар өсжээ
Үнэт цаасны зах зээлийн арилжаа энэ оны нэгдүгээр сард 133.7 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 85.2 хувиар өссөн байна. Мөн ТОП-20 индекс болон зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2026-02-27

ГОЛОМТ БАНК: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулна
Голомт банк Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөлтэй хамтран “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
2026-02-27

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" БНСУ-ын "Поско" компанитай гангийн үйлдвэрлэлд хамтрахаар ярилцлаа
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд БНСУ-ын "Поско" компанийн төлөөлөгчидтэй уулзаж, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов. Талууд цаашид судалгааны шатны хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцжээ.
2026-02-27

“Японы хөрөнгө оруулалтын өдөр”-ийг зохион байгууллаа
ЭЗХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Японы хөрөнгө оруулалтын өдөр”-ийг зохион байгуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар хэлэлцлээ.
2026-02-26

"Эрдэнэс Тавантолгой" ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар төлөвлөж байна. Тус компани ирэх онд 35 сая тонн нүүрс олборлож, 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх зорилт тавьжээ.
2026-02-26

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн 16 мега төслийн нэг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл хангагдаж байна.
2026-02-26

ОУВС-ын төлөөлөгчид цалин, тэтгэврийн тогтолцооны асуудлаар Монголд ажиллаж байна
ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн асуудлаар холбогдох яамдтай уулзалт хийж байна.
2026-02-26

Гашуунсухайт, Ханги боомтын тээвэрлэлтийг сайжруулах тогтоол баталлаа
Засгийн газраас Гашуунсухайт боомтод гаалийн ухаалаг гарц суурилуулж, Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.
2026-02-25

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөлд дөрвөн хуулийн этгээд өрсөлдөхөөр боллоо
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих төсөлд хөрөнгө оруулах санал ирүүлсэн компаниудаас БНХАУ, Швейцарын дөрвөн хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулахаар болов. Төслийн сонгон шалгаруулалтын үр дүнг ирэх тавдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
2026-02-25

Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн биржид гарах боломжтой боллоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагатай уулзаж, дотоодын уул уурхайн компаниудыг тус биржид бүртгүүлж хөрөнгө оруулалт татах талаар ярилцлаа. Мөн Баялгийн сангаар дамжуулан иргэдэд хувь хүртээх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
2026-02-25

Улаанбаатарт өргөн хэрэглээний барааны үнэ 2.7 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өссөн байна.
2026-02-25

Лондонд уул уурхайн хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ зохион байгууллаа
АҮЭБЯ, МУУҮА хамтран Лондонд хөрөнгө оруулалт татах арга хэмжээ зохион байгуулж, салбарын бодлого, стратегийг танилцуулав. Мөн сайд Г.Дамдинням ЕСБХБ болон Их Британийн талтай геологийн судалгаа, аж үйлдвэрийн төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
2026-02-25

Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруулахаа илэрхийлэв
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруулах санал тавьжээ. Дэлхийн банкны зүгээс уг асуудлыг удирдлагадаа танилцуулж, санхүүжилт олгохоо илэрхийлсэн байна.
2026-02-24

Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг суларчээ
Монголбанкны мэдээгээр нэгдүгээр сард төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3561 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 129 төгрөгөөр суларсан байна. Мөн евро, рубль, юаньтай харьцах төгрөгийн ханш тус тус суларсан үзүүлэлттэй гарчээ.
2026-02-24

Гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.долларт хүрч, экспорт 71.6 хувиар өссөнөөр худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа. Экспорт нэмэгдэхэд зэс, нүүрс, алтны худалдаа голлон нөлөөлжээ.
2026-02-24

Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Франц улсад ажиллах үеэрээ иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн төслийн гэрээг "Thales" компанитай байгууллаа. Тэрбээр мөн "Airbus", "Alstom" компанийн удирдлагуудтай уулзаж, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
2026-02-23

Еврогийн мөнгөн дэвсгэртийн загвар түүхэндээ анх удаа шинэчлэгдэнэ
Европын Төв банк (ЕТБ) еврогийн мөнгөн дэвсгэртийн дизайныг шинэчлэх ажилдаа албан ёсоор орлоо.
2026-02-23

"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгоно
1,072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно.
2026-02-23

Монголын өвлийг 60 мянган жуулчин зорин ирж үзжээ
Жуулчдыг улсаар авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна.
2026-02-23
