x

Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжсэн Усны Компакт гэрээний төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хэрэгжилтийн таван жилийн тоолуур дуусаж, үр дүнгээ хэлэлцлээ.

Төслийн хүрээнд Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг албан ёсоор нээж, цэвэр усыг хэмнэх, дулааны цахилгаан станцуудыг техникийн усаар хангах шинэ боломж бүрдүүлэв. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны томоохон туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлэх, гүний усны нөөцөө хэмнэж, ирээдүй хойчдоо хадгалж үлдээх, Туул голын экосистемийг тэтгэх үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Төслийн үр дүнд манай улсын усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж байгаа бөгөөд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож байна.

Түүнчлэн “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах” төслийн хүрээнд анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулжээ. Энэхүү үйлдвэрийн туршилт тохируулга үргэлжилж байгаа бөгөөд ирэх сард нээлтээ хийх аж. Улаанбаатар хотын иргэд одоогоор цэвэр усны долоон эх үүсвэрээс жилдээ 55 сая шоо метр ус авч хэрэглэдэг. Тэгвэл энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэл сая шоо метр усыг төвийн шугамд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамжийг баталгаажуулах, хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд томоохон хувь нэмрийг оруулна.

Мөн Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг бататгахад чиглэсэн зөөлөн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд усны салбарын институтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх, үйлдвэрүүдийг цаашид авч явах УСУГ-ын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх таван дэд төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж дуусаж байгаа юм. Ийнхүү Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилийн хамгийн том хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрч, Улаанбаатар хотын ус хангамжийг шинэ шатанд гаргасан стратегийн ач холбогдолтой төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Ташрамд дурдахад, 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, таван жилийн тоолуураа эхлүүлж байсан Усны Компактын төсөл, хөтөлбөр ийнхүү товлосон хугацаа, батлагдсан төсөвтөө бүрэн нийцүүлэн амжилттай хэрэгжив.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 18 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 27 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 27 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 28 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 29 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 30 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 31 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 32 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 57 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 59 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 59 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 11 цаг 0 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 4 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 56 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 13 цаг 0 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 13 цаг 1 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 3 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top