x

"Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, "Монгол хүн баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуууд болон стратегийн орд эзэмшигчдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга C.Бямбацогт "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах санал, шийдэл", Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн хуримтлал ба хөрөнгийн удирдлагын өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Газрын хэвлийн баялгийнхаа үр өгөөжөөс монгол хүн бүр тэгш шударга хүртэх Үндсэн хуулийн заалтыг бодитой хэрэгжүүлэх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, удирдлага, менежментийг нь боловсронгуй болгох, оновчтой зарцуулах, стратегийн ордуудын хувь, эзэмшлийг тогтоох асуудлаар тодорхой санал, шийдэл гаргаснаа илтгэгчид танилцуулсан. Илтгэлүүдтэй холбогдуулан уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод, компаниуд болон судлаачдын төлөөлөл байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, иргэд олон нийтийн хяналттай болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим үнэт зүйлийг баримталж, сайн засаглалтайгаар хөгжүүлэх зорилго тавьж, энэ талаар иргэдийнхээ санал, бодлыг сонсохоор Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уул уурхай, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг бүх салбарын төр, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хараат бус судлаач, шинжээчдийг хамруулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • PASSPORT IT (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 8 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 19 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 45 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 48 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 53 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 58 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 3 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 2 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 6 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 51 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 5 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 17 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top