x

Шатахууны нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байна гэв

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд “Шатахууны үнийн зөвлөл”-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийн талаар хэлэлцэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц бүрдүүлэлт, татан авалтын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, нийлүүлэлтийн тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байгааг танилцууллаа.

“Шатахууны үнийн зөвлөл”-ийн зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, түүнчлэн ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил үнийн нэмэгдэл нь дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Иймд үнийн огцом өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн саналтай байгаагаа илэрхийлж, байр сууриа хэлсэн юм.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт нь манай улсын импортын инфляцын гол шалтгаан болж байна. Иймд богино хугацаанд үнийн огцом өсөлтөөс үүдэх дарамтыг бууруулах, дунд хугацаанд зах зээлийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэдгийг онцлов. Түүнчлэн төрөөс хэрэгжүүлэх бодлого нь зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зарчимд тулгуурлах ёстойг тэмдэглэлээ.

Уулзалтын дүнд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 19 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 28 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 28 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 29 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 30 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 31 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 32 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 33 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 58 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 11 цаг 0 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 11 цаг 0 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 11 цаг 1 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 5 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 57 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 13 цаг 1 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 13 цаг 1 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 4 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 5 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top