x

Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авчээ

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны 2026 оны эхний хуралдаан гуравдугаар сарын 31-нд болж, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсов.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг мэдээлэхдээ, Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авч экспортын орлого 728 сая ам.долларт хүрснийг тодотгов. Тэрбээр танилцуулгадаа, дотоодын жуулчдын зарцуулалт 2.6 их наяд төгрөгт хүрсэн ба нийт аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хэмжээ 5.2 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь аялал жуулчлал манай улсын эдийн засгийн чухал салбар болохыг баталж байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “World Tourism Barometer” тайланд жуулчдын тоогоор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны жагсаалтын 15 дугаар байранд Монгол Улс эрэмбэлэгдсэн нь хамтын хүчин чармайлтын бодит үр дүн гэлээ.

Аялал жуулчлалын салбар нь хууль эрх зүйн хувьд Аялал жуулчлалын тухай хууль 2023 онд шинэчлэн баталж, УИХ-ын тогтоол 1, Засгийн газрын 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар хууль эрх зүйн хэрэгжилт нийт 69.1 хувьтай байна гэв. Түүнчлэн салбарын яам бусад оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажилласны үр дүнд аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг мэдээлэлдээ онцолсон. Тухайлбал, Улсын аялал жуулчлалын бүс болон салбарын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгохтой холбоотой журмыг шинэчлэн баталсан байна. Дөрвөн улирлын аялал жуулчлал зорилтын хүрээнд “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар батлан хэрэгжүүлж байгаа аж.

Мөн Монгол Улс болон БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаанд 2025 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймагт “Цайны замын авто аялал” нээлтийг амжилттай зохион байгуулсан байна. Travel Platform хөгжүүлэлт эхлэхэд бэлэн болсны зэрэгцээ салбарын хүний нөөцийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа энэ цаг үед Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын сургалтын төвийн барилгыг хүлээн аваад байна. Цаашид тус сургалтын төвийн барилгыг түшиглэн Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг албан ёсоор байгуулах бэлтгэл ажил хангагджээ.

Түүнчлэн шууд нислэгтэй газрын тоо нэмэгдэхийн зэрэгцээ Хөвсгөл аймаг олон улсын шууд нислэг хүлээн авсан байна. Мөн аялал жуулчлалын салбарыг хөнгөлөлттэй зээлийг энэ сараас олгож эхэлнэ хэмээн мэдээлэлд дурдсан. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах, татварын бодлогыг оновчтой болгож, салбарт дахин хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулах механизмыг бүрдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, тээвэр, байршуулалтын үйлчилгээ болон жуулчдын сонирхлыг татах бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, үзмэрүүдийг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, орон нутгийн иргэдэд бодит өгөөж хүртээх тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, орон нутгийн бизнес болон ажлын байрыг дэмжихэд чиглэсэн бодлого гарган ажиллахад онцгойлон анхаарч байна хэмээн мэдээлэлд дурдсан байв.

Үүний зэрэгцээ зорин очих газрууд руу чиглэсэн агаарын тээврийн дэд бүтэц, нисэх буудлуудыг олон улсын шаардлагад бүрэн нийцүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, урсгалыг хурдасгах, авто замын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, өвлийн улиралд ажиллах боломжтой жуулчны баазын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний онцлогийг шингээсэн, жуулчдын сонирхлыг татах бүтээн байгуулалт, үзмэрүүдийг хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Иймд дээрх чиглэлүүдэд төвлөрөн бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийг уялдуулан ажиллах болно гэдгийг мэдээлэлд дурдсан байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Засгийн газраас Монгол Улсын аялал жуулчлалын 17 бүсийг 12 аймагт анх удаа тодорхойлсон. Олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэй энэхүү 17 бүсийнхээ аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна” хэмээв. Мөн тэрбээр “Монгол Улсаас хувийн хэвшлээ дэмжиж 6.0 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай, эхний жил нь үндсэн зээлээ төлөхгүй байх нөхцөлтэй зээлийг аялал жуулчлалын салбарынхаа аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Салбарын яамнаас аялал жуулчлалын мэргэжлийн холбооддоо гишүүнчлэлтэй компанийн нэрсийг банкуудад хүргүүлсэн. Банкууд эрсдэлээ хүлээх тул зээлийн хүсэлт өгсөн аж ахуйн нэгжээсээ хамгийн бага эрсдэлтэйг сонгож зээл өгөх байх” гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. Түүнчлэн салбарын яамнаас зээлийн шалгуурыг багасгаж, аялал жуулчлалын дотоодын аж ахуйн нэгж байх, түүнд нь мэргэжлийн хоёроос багагүй хүн ажилладаг байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан гэв. Арилжааны банкуудад мэргэжлийн холбоодод гишүүнчлэлтэй компаниудын нэрсийг өгсөн учир нь аялал жуулчлалын салбарын нэрийг бариад бусад этгээд зээл авахаас болгоомжилсон хэрэг гэдгийг салбарын сайд хариултдаа онцолсон.

Дараа нь УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оны эхний хоёр сарын байдлаар жуулчны тоо 33 хувийн өсөлттэй байгаа ч цаашдаа түлшний үнэ нэмэгдэх үед уг үзүүлэлт өсөх эсвэл багасах талаар тодорхой судалгаа бий эсэхийг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл эл салбарын хууль тогтоомжийг 2023 онд шинэчилсэн хэдий ч цаашид сайжруулах, анхаарах асуудал байгаа талаар илүүтэй лавлаж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хариултдаа, Геополитикийн нөхцөл байдал шатахууны үнийн өсөлтөөс өмнө мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад энэ жил 1.0 сая орчим жуулчин хүлээн авах нь гэдэг тооцоо, судалгаа гаргасныг онцлоод гэвч ирэх сараас авиа компаниудын нислэгийн үнэ нэмэгдэж байгааг дурдав. Мөн Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаас хойш таван жилийн дараа үнэлгээ хийх хэдий ч уг хууль аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлж өгсөн гэлээ.

Түүнчлэн тэрбээр энэ жил 250 орчим тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой ч аж ахуйн нэгжүүдээс 800 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг банкуудад ирүүлсэн тул аялал жуулчлалын салбарын зээлийг үргэлжлүүлэх, ирэх жил зээлийн татаасыг нэмэгдүүлэхэд гишүүдээсээ дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 18 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 27 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 27 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 28 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 29 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 30 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 31 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 32 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 57 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 59 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 59 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 11 цаг 0 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 4 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 56 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 13 цаг 0 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 13 цаг 1 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 3 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top