x
Дэлхий
Sipri: Дэлхийн цэргийн зардал хязгааргүй өсөж байна
Стокгольмын Энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэн (SIPRI) 2024 оны дэлхийн цэргийн зардлын талаарх шинэ тайландаа, нийт зарцуулалт 2.718 их наяд ам.долларт хүрч, өмнөх оноос 9.4 хувиар нэмэгдсэн гэж мэдээллээ. Энэ нь хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн огцом өсөлт бөгөөд дэлхийн бараг бүх бүс нутагт цэргийн зарцуулалт нэмэгдсэн байдал анзаарагдаж байна.
2025-06-25
Америкийн баазуудад хийсэн Ираны «бэлгэдлийн» цохилт: Ойрхи Дорнодод юу болж байна вэ?
Израиль, Ираны хоорондын сөргөлдөөний арван нэг дэх өдөр нөхцөл байдал туйлын хурц шатанд хүрч, Ойрхи Дорнодын бүс нутаг даяар түгшүүр нэмэгдэв. Өглөө нь Иран улс цөмийн байгууламжууд руу хийгдсэн бөмбөгдөлтийн хариуд АНУ-ын Катар, Ирак дахь цэргийн баазуудад цохилт өгөхөө анхааруулсан бол орой нь Катар дахь Аль-Удейд нисэх хүчний бааз руу пуужин харважээ. Тус бааз нь Ойрхи Дорнод дахь Америкийн хамгийн том стратегийн цэгийн нэг юм.
2025-06-25
Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ
Иран, Израилийн хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэний дараа Иранаас Израиль руу пуужин харвасан гэх мэдээлэл гарсан ч тус мэдээллийг Ираны тал албан ёсоор няцаалаа. Ираны төрийн телевиз, радиогийн нэгдэл болох IRIB компанийн мэдээлснээр, тухайн мэдээлэл худал бөгөөд ямар ч пуужин харваагүй болохыг Ираны Зэвсэгт хүчний жанжин штаб баталжээ.
2025-06-24
Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ
Катарын Аль Удейд агаарын бааз дахь Америкийн цэргүүд рүү Иран халдсан тухай тус улсын төрийн телевиз мэдэгдэв. Телевизийн дэлгэц дээр “Америкийн түрэмгийллийн эсрэг Ираны зэвсэгт хүчний хүчирхэг бөгөөд амжилттай хариу үйлдэл” хэмээн бичсэн байжээ. Энэхүү довтолгоо Катар улс агаарын хилээ хаасны дараа буюу Ираны болзошгүй агаарын цохилтоос урьдчилан сэргийлэх үүднээс авсан арга хэмжээний дараа болсон нь анхаарал татаж байна.
2025-06-24
Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ
Катарын зуучлалаар АНУ-аас дэвшүүлсэн гал зогсоох саналыг Иран хүлээн авсан тухай мэдээллийг тус улсын өндөр албан тушаалтан баталсан гэж “Reuters” агентлаг уламжиллаа. Энэхүү санал нь Израиль, Ираны хооронд 12 хоног үргэлжилсэн хурц сөргөлдөөнийг зогсоох зорилготой бөгөөд олон улсын анхаарлыг ихээр татаж байна.
2025-06-24
Баллистик пуужин, агаараас хамгаалах лазерын эсрэг: Иран, Израиль хоёрын зэвсгийн тулаан
Израиль, Ираны хоорондын сөргөлдөөн өнөөдрийн байдлаар зөвхөн агаарын орон зайд өрнөж, хуурай замын болон усан цэргийн хүчин оролцохгүй байгаа нь анхаарал татаж байна. Израилийн агаараас хийсэн бөмбөгдөлтөд хариу болгон Иран дрон, баллистик пуужин ашиглан цохилт өгч байгаа бол Израиль “Төмөр дээвэр” зэрэг хамгаалалтын систем болон сүүлийн үеийн лазерын зэвсгийг ашиглаж, агаарыг ноёрхохыг зорьж байна.
2025-06-24
Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав
ОХУ-аас өглөө эрт Киевийн бүс рүү чиглүүлэн хийсэн пуужин болон дроны довтолгооны улмаас доод тал нь есөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтсэн тухай Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко мэдээллээ. Түүний хэлснээр довтолгоо орон сууцны бүс, эмнэлэг, спортын байгууламжийг онилсон байв.
2025-06-24
Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон Иран хоёр улсын хооронд "бүрэн болон нийтээр хэрэгжих гал зогсоох" тохиролцоонд хүрсэн гэж зарлалаа. Гэвч одоогоор аль аль тал нь энэ тухай албан ёсны баталгаа хийгээгүй байна.
2025-06-24
Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно
Тайванийн улс төрийн амьдралд ховор тохиолдох үйл явдал болох гэж байна. Сөрөг хүчний Гоминдан намын 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт 2025 оны долдугаар сарын 26-нд явагдахаар болжээ. Тус нам парламентад 52 суудал эзэлдэг бөгөөд өөр нэг сөрөг хүчний намтай хамтран 113 гишүүнтэй хууль тогтоох байгууллагад олонхын байр суурийг эзэлж байгаа юм. Харин эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам (АДН) одоогоор 51 суудалтай.
2025-06-23
Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ?
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн эрүүл мэндийн байдалд төдийгүй улс төрийн ирээдүйд олон улсын анхаарал хандсаар байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Исламын Бүгд Найрамдах Улсад "дэглэм солигдохыг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэний дараа, Хаменеигийн халааг хэн авбал зохих талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ.
2025-06-23
Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ
Дэлхий даяар олборлож буй нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана гэж Ираны эрх баригчид дахин сүрдүүлжээ. АНУ тус улсын цөмийн байгууламжуудад зургаадугаар сарын 22-ны ням гаригт цохилт өгсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.
2025-06-23
НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэнэ
Умард Атлантын эвслийн гишүүн 32 улс энэ сарын 24-25-нд Гааг хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийм тохиролцоонд хүрсэн тухай dpa, AFP, Reuters агентлагууд дипломат эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 
2025-06-23
Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв
Украин улс Оросын эсрэг дайн эхлээд дөрвөн жил үргэлжилж буй энэ үед хүн амын бууралт, гадаад дүрвэлтийн хямралтай нүүр тулгарч байна. Ийм нөхцөлд тус улсын парламент шинээр хууль баталж, хоёр буюу түүнээс олон иргэншилтэй байхыг хуулиар зөвшөөрөх болсныг зарлалаа. Өмнө нь Украины хууль ёсоор зөвхөн ганц иргэншлийг зөвшөөрдөг байсан бөгөөд хэн нэгэн Украинд иргэн болохыг хүсвэл өөр улсын иргэншлээ заавал татгалзах шаардлагатай байв.
2025-06-20
АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын ByteDance компанийн эзэмшилд байдаг TikTok олон нийтийн сүлжээг тус улсад бүрмөсөн хаах эцсийн хугацааг дахин 90 хоногоор сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдлээ.
2025-06-20
АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ
Иран-Израилийн хурцадмал байдал улам гүнзгийрч буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цохилт өгөх эсэх шийдвэрийг хоёр долоо хоногийн дотор гаргана гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт өчигдөр буюу пүрэв гарагт мэдэгдлээ.
2025-06-20
Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми Женев хотноо Франц, Герман болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзахаар очжээ. Европын холбооны гадаад бодлогын ахлах төлөөлөгч Кая Каллас мөн уулзалтад оролцоно. Хэрэв уулзалт товлогдсон цагтаа явагдвал энэ нь Израиль Ираны эсрэг цохилт эхэлснээс хойш барууны болон ираны дипломат төлөөлөгчдийн анхны өндөр түвшний уулзалт болно.
2025-06-20
Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ
Индонезийн зүүн нутагт орших Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрсний улмаас Бали арал руу ирэх, буцах олон арван нислэгийг цуцалсан тухай theguardian.com мэдээллээ.
2025-06-19
Японы “Nippon Steel” компани АНУ-ын “U.S. Steel”-ийг худалдан авах үйл ажиллагааг дуусгалаа
Forbes-ийн мэдээлснээр, Японы “Nippon Steel” компани Америкийн “United States Steel” компанийг 14.1 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгэх үйл явцыг албан ёсоор дуусгасан тухайгаа мэдэгдлээ.
2025-06-19
Жефф Безосын Венец дэх тансаг хурим нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ
Ирэх долоо хоногт Венец хотноо болох Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хурим нутгийн идэвхтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, цуврал ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Олон сая долларын өртгөөр хийгдэх энэхүү нижгэр ёслолын үеэр эртний гайхамшигт Венец хотын зарим хэсгийг бүрэн хаах гэж байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна.
2025-06-19
Путин: Зеленскийтэй уулзахад бэлэн ч "хэн гарын үсэг зурах" нь тодорхойгүй байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины удирдагч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэдий ч, хэлэлцээрийн "баримт бичигт хэн гарын үсэг зурах" нь одоогоор ойлгомжгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа олон улсын мэдээллийн агентлагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ хэлэв.
2025-06-19
25 26 27 28 29 30 31
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ саяхан Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 2 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 4 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 7 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 8 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 10 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 13 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 30 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 31 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 38 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 39 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 4 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 5 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 6 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 11 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 12 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 13 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 14 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 16 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top