x

Японы “Nippon Steel” компани АНУ-ын “U.S. Steel”-ийг худалдан авах үйл ажиллагааг дуусгалаа

Forbes-ийн мэдээлснээр, Японы “Nippon Steel” компани Америкийн “United States Steel” компанийг 14.1 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгэх үйл явцыг албан ёсоор дуусгасан тухайгаа мэдэгдлээ.

Нью-Йоркийн үнэт цаасны бирж зургаадугаар сарын 18-ны өдөр буюу лхагва гарагт “U.S. Steel” компанийн хувьцааны арилжааг зогсоосноор нэгтгэх үйл явц бүрэн дууссаныг баталжээ. Арилжаа хаагдах мөчид “Nippon Steel”-ийн хувьцааны ханш 2.42 хувиар унаж, 2705 иен болсон байна.

Нэгж хувьцааг 55 ам.доллароор үнэлэн хийсэн дээрх хэлцэл нь дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч болох “Nippon Steel”-ийг Америкийн гангийн салбарт хүчтэй өрсөлдөгчийг бий болголоо гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. Мөн “Nippon Steel” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон 50 хувийн гангийн татвараас чөлөөлөгдөх боломжтой болсон нь энэ хэлцлийн чухал үр дүн юм.

Ерөнхийлөгч Трамп “Nippon Steel” болон “U.S. Steel” компаниудыг нэгтгэхийг зөвшөөрсөн зарлигт зургаадугаар сарын 13-нд гарын үсэг зурсан байна. Уг зарлигийг хоёр компани АНУ-ын засгийн газартай үндэсний аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсны дараа гаргасан юм. Уг гэрээний дагуу засгийн газарт “алтан хувьцаа” олгохоор тохиролцсон тухай хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Засгийн газар “алтан хувьцаа”-г эзэмшсэнээр хөрөнгө оруулалтыг бууруулах, компанийн нэрийг өөрчлөх, төв байр, ажлын байр, үйлдвэрлэлийг хилийн чанадад шилжүүлэх зэрэг асуудалд хяналт тавих боломжтой болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 13 цаг 56 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 13 цаг 59 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 3 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 4 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 10 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 0 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 21 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 15 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 21 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 24 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 26 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 29 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 36 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 8 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 10 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 12 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 15 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 18 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top