x

Sipri: Дэлхийн цэргийн зардал хязгааргүй өсөж байна

Стокгольмын Энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэн (SIPRI) 2024 оны дэлхийн цэргийн зардлын талаарх шинэ тайландаа, нийт зарцуулалт 2.718 их наяд ам.долларт хүрч, өмнөх оноос 9.4 хувиар нэмэгдсэн гэж мэдээллээ. Энэ нь хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн огцом өсөлт бөгөөд дэлхийн бараг бүх бүс нутагт цэргийн зарцуулалт нэмэгдсэн байдал анзаарагдаж байна.

Тайланд дурдсанаар, дэлхийн цэргийн зардал нь одоогоор нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзэлж байгаа бөгөөд Европ, Ойрхи Дорнодын бүс нутагт өсөлт хамгийн ихээр мэдрэгдсэн. Энэ өсөлт нь олон улсын сөргөлдөөн, бүс нутгийн хурцадмал байдал, геополитикийн “даалууны нуралтын” сүүдэрт хурдассан хэмээн судлаачид онцолжээ.

Италийн Milex судалгааны төвийн төлөөлөгч Франческо Виньярка “зэвсэглэлийн шинэчлэл XXI зууны эхнээс эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш цэргийн зардал хоёр дахин нэмэгдсэн” гэдгийг онцлон дурдав. Тэрбээр Ромын папын улаан өндөгний баярын илгээлттэй уялдуулан “дайны логикаас татгалзах”, энэхүү их зардлыг дэлхийн тэгш бус байдлыг бууруулахад чиглүүлэхийг уриалжээ.

SIPRI-ийн мэдээллээр, дэлхийн нийт цэргийн зардлын 60 хувийг АНУ, Хятад, Орос, Герман, Энэтхэг таван орон дангаар эзэлж байна. Оросын цэргийн зардал 38 хувиар нэмэгдэж, ДНБ-ийхээ 7.1 хувийг эзэлсэн бол Украин нийт ДНБ-ийхээ 34 хувийг цэрэгт зарцуулсан байна.

НАТО-гийн бүх гишүүн орнууд зардлаа өсгөж, нийтдээ 1.506 их наяд ам.доллар зарцуулжээ. Энэ нь дэлхийн нийт зардлын 55 хувьтай тэнцэж байна. АНУ ганцаараа дэлхийн нийт цэргийн зардлын 37 хувийг бүрдүүлж байгаа бол түүний араас Хятад (+7%), Япон, Энэтхэг, Мьянмар зэрэг орнууд оржээ.

Энэхүү өргөн хүрээтэй, хурдацтай өсөлт нь олон улсын энх тайван, тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байгаа талаар судлаачид анхааруулж байгаа бөгөөд SIPRI энэхүү чиг хандлагыг эргэж харах шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Agenzia Nova, SIPRI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 5 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 6 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 8 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 12 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 15 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 38 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 46 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 47 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 50 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 52 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 0 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 59 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 3 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top