Дэлхий

Израилийн армийн жанжин штаб Газын хуурай замын ажиллагааг дэмжив
Газын зурваст хуурай замын томоохон ажиллагаа явуулах төлөвлөгөөг өмнө нь эсэргүүцэж байсан Израилийн Батлан хамгаалах хүчний жанжин штабын дарга Эяль Замир лхагва гарагт шийдвэрээ өөрчилж, төлөвлөгөөний үндсэн бүтцийг баталлаа.
2025-08-14

Швейцарийн алтны экспорт АНУ-ын өндөр татварын дарамтад орлоо
АНУ алтны импортод татвар тогтоолоо. Энэ нь голчлон Швейцарьт нөлөөлж, дэлхийн алтны зах зээлд тодорхойгүй байдал үүсгэв. Үүний улмаас алтны үнэ унц тутамдаа $3534 болж түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
2025-08-13

Трамп Хятадын бараанд ногдуулах татварын нэмэгдлийг дахин гурван сараар хойшлуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах татварын нэмэгдлийг дахин гурван сараар хойшлуулах зарлигт гарын үсэг зурлаа. Цагаан ордон худалдааны хэлэлцээр үр дүнтэй урагшилж байна гэж үзжээ.
2025-08-13

Балба 97 оргилд авирах төлбөрийг тэглэж, Эверестийн зөвшөөрлийн үнийг нэмнэ
Балба улс баруун бүсийн 97 оргилд авирах төлбөрийг тэглэж, жуулчдыг шинэ чиглэлд татахаар болов. Харин ирэх есдүгээр сараас Эверестийн зөвшөөрлийн үнэ $11 мянгаас $15 мянга болж нэмэгдэнэ.
2025-08-13

Ёс суртахууны зөрчил, өндөр эрсдэлийн улмаас хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасав
Норвегийн төрийн тэтгэврийн сан ёс суртахууны зарчим зөрчсөн, өндөр эрсдэл дагуулсан гэх үндэслэлээр Израилын 11 компанид оруулсан хөрөнгө оруулалтаа зогсоож, гэрээ хэлцлүүдийг цуцална гэж мэдэгдлээ.
2025-08-13

Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн эхнэр 16 хэрэгт буруутгагдаж байна
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг хувьцааны үнэ манипуляцлах, сонгуульд хөндлөнгөөс оролцох, авлига авах зэрэг 16 хэрэгт буруутган баривчилжээ.
2025-08-13

Уур амьсгалын өөрчлөлт аяллын “хамгийн тохиромжтой үе”-ийн ойлголтыг өөрчилж байна
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт улам бүр аяллын улирлын төлөвлөгөөг өөрчилж, уламжлалт “хамгийн тохиромжтой үе”-ийн ойлголтыг сулруулж байна. Одоо аялал жуулчлалд улирлын түүхэн мэдээлэлд найдахаас илүү бодит цагийн мэдээлэл, уян хатан төлөвлөлт шаардлагатай болжээ.
2025-08-12

Орос дахь Хойд Солонгосын ажилчид боолын нөхцөлд хөдөлмөрлөж байна
Украины дайны улмаас хүн хүчний хомсдолд орсон ОХУ Хойд Солонгосоос олон мянган ажилчдыг барилгын салбар болон бусад ажилд авч, боолын нөхцөлтэй төстэй нөхцөлд ажиллуулж байгаа талаар ВВС мэдээлэв.
2025-08-12

АНУ-ын нийслэлд холбооны хяналт тогтоох шийдвэр маргаан дагууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд Үндэсний гвардын цэргийг байрлуулж, цагдаагийн газрыг холбооны хяналтад оруулахаа мэдэгдэв.
2025-08-12

Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг 90 хоногоор сунгана
ТАСС мэдээлснээр, БНХАУ-ын Худалдааны яам Америкийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах 24 хувийн татварын хэрэгжих хугацааг наймдугаар сарын 12-ноос эхлэн 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Харин 10 хувийн татвар хэвээр үйлчилнэ гэж тус яамны цахим хуудсанд дурджээ.
2025-08-12

Трамп Орост Путинтэй уулзана гэж мэдэгдэв
2025 оны наймдугаар сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсноо мэдэгдсэн ч, энэ нь алдаж хэлсэн болох нь хожим тогтоогдов. Тэрээр “Би Путинтэй уулзана. Би баасан гарагт Орост очно” хэмээн хэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж, үг алдаж хэллээ гэж дүгнэхэд хүргэжээ.
2025-08-12

АНУ Хятадын бараанд өндөр татвар ногдуулах хугацааг дахин хойшлуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хугацааг даваа гарагт дахин 90 хоногоор хойшлуулсан талаар Цагаан ордны төлөөлөгч CNBC телевизэд мэдээлжээ. Эдгээр тарифыг мягмар гарагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч Трамп зарлигт гарын үсэг зурж, хугацааг 11 дүгээр сарын дунд үе хүртэл сунгасан байна.
2025-08-12

Хятадын залуус ажилгүй мөртлөө ажил хийж байгаа дүр үзүүлэн төлбөр төлж оффист суудаг болжээ
Хятадад ажилгүй байгаа залуус нэгэн сонирхолтой хандлагыг үүсгэжээ. Тэд ажилтай мэт дүр үзүүлэхийн тулд компаниудад төлбөр төлж, оффист суудаг болсон байна. Энэ нь эдийн засаг удааширч, залуусын ажилгүйдэл 14 хувиас дээш байгаа хүнд нөхцөл байдалтай холбоотой юм.
2025-08-11

Австрали улс Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэв
Австрали улс ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээ. Их Британи, Франц, Канад зэрэг улс орнууд өмнө нь ижил байр суурь илэрхийлсэн юм.
2025-08-11

“Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүллээ
Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болдог үйл явдлыг өгүүлсэн “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олж, бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.
2025-08-11

Казахстан Азербайжан, Арменийн түүхэн энхийн хэлэлцээрийг өндрөөр үнэлэв
Вашингтон хотноо Азербайжан, Арменийн удирдагчид энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр улсын удаан үргэлжилсэн цэргийн мөргөлдөөнийг эцэслэх түүхэн чухал амжилт хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үнэлэв гэж түүний зөвлөх, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Руслан Желдибай мэдээллээ.
2025-08-11

Мексик уламжлалт шаахайн загварыг ашигласан хэмээн Adidas шүүмжлэлд өртөв
2025 оны наймдугаар сарын эхээр Мексикийн эрх баригчид спортын хувцас, гутлын “Adidas” компанийг шинэ загварын углааш үйлдвэрлэхдээ нутгийн уугуул иргэдийн загварыг хуулбарласан гэж буруутган, нөхөн төлбөр гаргуулах болон бүтээгдэхүүнийг худалдаанаас татах шаардлага тавилаа.
2025-08-11

Эргэлтийн цэг: Аляскийн дээд хэмжээний уулзалтаас юу хүлээгдэж байна вэ?
Наймдугаар сарын 15-нд болох уулзалтын талаарх мэдээлэл Европын улс төрийн хүрээнд түгшүүр төрүүлж байна. Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлыг шийдвэрлэхээр оролдож магадгүй бөгөөд үүнд Киев, Брюссель хоёр саад учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
2025-08-11

АНУ дэмжиж, НҮБ-ын АЗ-ийн дөрвөн гишүүн Израилын Газын зурвасыг эзлэх төлөвлөгөөг буруушаав
Ням гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаанаар байнгын таван гишүүн улсын дөрөв нь Газын зурвасыг эзлэх Израилын төлөвлөгөөг эрс шүүмжилж, АНУ уг төлөвлөгөөг дэмжлээ. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху палестинчуудыг хойд хэсгээс өмнөд рүү нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн баасан гарагт батлуулсан юм.
2025-08-11

Туркийн баруун хойдод 6.1 магнитудын газар хөдлөлт болж нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтэв
Туркийн баруун хойд нутгийн Балыкесир мужид ням гаргийн орой болсон 6.1 магнитудын газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтэж бэртлээ. Дотоод хэргийн сайд Али Йерликаягийн мэдээлснээр, голомт болсон Сындыргы хотод нурангид дарагдсан 81 настай эмэгтэй нас баржээ. Мөн 16 барилга нурсан байна.
2025-08-11
