x

Орос дахь Хойд Солонгосын ажилчид боолын нөхцөлд хөдөлмөрлөж байна

ВВС-ийн мэдээлснээр Украины дайны улмаас Оросын хөдөлмөрийн хүч дутагдаж, Москва Хойд Солонгосоос ажилчид олноор авч эхэлжээ. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд 10 мянга гаруй, энэ онд 50 мянга хүртэл ажилчин ирүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр хүмүүс голчлон өндөр барилга барих зэрэг хүнд нөхцөлтэй ажилд 18 гаруй цаг тасралтгүй хөдөлмөрлөж, жилийн турш хоёрхон өдөр амардаг аж.

Барилгын талбайд хоноглож, хойд солонгосын аюулгүй байдлын албаныхны хатуу хяналт дор ажилладаг тэд бохир, шавьжтай контейнерт эсвэл дуусаагүй барилгын шал дээр унтдаг. Цалин маш бага — сарын 100-200 ам.доллар бөгөөд ихэнх нь “үнэнчийн татвар” нэрээр төрдөө шууд шилждэг. Мөнгө нь зөвхөн нутагтаа буцаж ирэхэд олгогддог тул оргохоос сэргийлэх хэрэгсэл болдог.

Ажилчдын зарим нь бэртэл гэмтэл авч ч эмнэлэгт очих боломжгүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байгаагаа онцолжээ. Олон улсын хоригийн улмаас 2019 онд ийм хөдөлмөрийг зогсоох ёстой байсан ч Орос оюутны виз зэрэг аргаар хоригийг тойрон ажилчид авч байгаа аж.

Сүүлийн үед орголт буурч, эрх чөлөөг улам хязгаарласан байна. Гадна гарах боломж бараг байхгүй болж, сард нэг удаа гардаг байсан явдал тасарч, үзэл суртал, өөрийгөө шүүмжлэх сургалт нэмэгдсэн гэж судлаачид хэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ хөдөлмөрийн хүч нь Ким Жөн Ун болон Владимир Путины дайны үеийн хамтын ажиллагааны урт хугацааны “өв” болон үлдэх магадлалтай.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 1 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 3 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 5 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 6 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 9 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 11 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 28 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 30 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 36 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 37 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 3 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 4 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 5 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 9 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 11 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 12 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 13 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 15 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 25 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 18 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top