x

Эргэлтийн цэг: Аляскийн дээд хэмжээний уулзалтаас юу хүлээгдэж байна вэ?

Наймдугаар сарын 15-нд болох уулзалтын талаарх мэдээлэл Европын улс төрийн хүрээнд түгшүүр төрүүлж байна. Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлыг шийдвэрлэхээр оролдож магадгүй бөгөөд үүнд Киев, Брюссель хоёр саад учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Москва, Вашингтон хоёр зөрчилдөөнийг зогсоох зарчим болон газар нутгийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Энэ уулзалт нь хоёр орны удирдагчдын 2019 оны Осакагийн G20 дээд хэмжээний уулзалтаас хойших анхны нүүр тулсан уулзалт байх юм. Мөн Путин 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Швейцарид уулзаж байв.

Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ, “Орос, Америк хоёр ойрын хөршүүд. Манай төлөөлөгчид Берингийн хоолойг даван шууд ирнэ. Энэ уулзалтыг Аляскад зохион байгуулах нь логик шийдэл” гэж хэлжээ.

Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын тусгай төлөөлөгч Стивен Уиткофф Москвад айлчилж, Кремльд Путинтэй гурван цаг орчим уулзсаны дараа гарсан юм. Ушаковын хэлснээр, ОХУ АНУ-д “боломжит, үндэслэлтэй” саналууд тавьсан бол Трамп олон нийтийн сүлжээнд “том дэвшил” гарлаа хэмээн бичжээ.

Яагаад Аляска вэ?
Өмнө нь шинжээчид уулзалтыг Унгар, Итали, Швейцарь зэрэг гуравдагч оронд болно гэж таамаглаж байсан тул Аляскаг сонгосон нь гэнэтийн шийдвэр болов. Аляска нь Орос, АНУ хоёрт түүхэн болон стратегийн хувьд чухал ач холбогдолтой. XVIII зуунд Оросын эзэнт улсын харьяанд байсан энэ нутаг үслэг ангийн арвин баялгаар ашиг өгч байв. Гэвч Британийн нөлөөнөөс хамгаалах нь хүндрэлтэй байсан тул 1867 онд Орос АНУ-д 7.2 сая алтан доллараар худалдаж өгчээ.

Дайны жилүүдэд Аляска нь “Алсиб” буюу Аляска–Сибирийн нислэгийн замаар Ленд-лизийн онгоц, ачаа зөөвөрлөх гол чиглэл болж байв. Энэ удаад 1867 оноос хойш Оросын төрийн тэргүүн анх удаа тус нутагт хөл тавих гэж байна.

Аляска, Арктикт хоёр улсын эдийн засгийн ашиг сонирхол огтлолцдог бөгөөд харилцан ашигтай томоохон төслүүд хэрэгжүүлэх боломж бий. Мөн Трамп газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байсан тул энэ сэдэв ч хэлэлцэх асуудлын нэг байх магадлал өндөр.

Энэхүү уулзалтыг АНУ-д хийх нь Путины зүгээс хүндэтгэл үзүүлсэн дохио гэж үзэж болно. Харин Трампын урилга нь Москваг бойкотлох барууны чиг хандлагыг эвдэж буй хэрэг юм. Уулзалтаар Украины асуудлаас гадна дэлхийн бодлого, хоёр орны хамгийн доод түвшинд хүрээд буй харилцааны талаар хэлэлцэнэ.

Ямар асуудлыг хэлэлцэх вэ?
Гол сэдэв нь Украины мөргөлдөөн. Хоёр тал өмнө нь зургаан удаа утсаар ярилцаж, элч төлөөлөгчдийн дамжуулсан захидал, санал солилцсон. АНУ гал зогсоох, Москва–Киевийн шууд хэлэлцээг эхлүүлэхийг дэмжиж байгаа бол Оросын зүгээс Украиныг төвийг сахисан статустай байлгах, мөн 2022 оны санал асуулгын дараа ОХУ-д нэгтгэсэн Донецк, Запорож, Херсон мужийн зарим бүсээс цэргээ татахыг шаардаж байна.

Барууны хэвлэл мэдээллүүд ч өөр өөр хувилбар дэвшүүлж байна. Польшийн Onet хэвлэл галын шугамын дагуу мөргөлдөөнийг зогсоох хувилбар байж болно гэж бичжээ. Харин The Wall Street Journal эх сурвалжийн мэдээллээр Украин эхний ээлжид Донецкийн Ард Улсын эзэлсэн хэсгээс цэргээ татах ёстой гэсэн байр суурийг дурдсан байна. Үүний дараа хоёр улсын удирдагчид “энхийн эцсийн төлөвлөгөөг” тохиролцоно.

Юрий Ушаковын хэлснээр, “Ойрын өдрүүдэд Москва, Вашингтон хоёр Аляскийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг улс төр, практик аль аль талаас нь эрчимтэй хангана. Энэ бол онцгой үйл явдал учраас бид бүх хүчээ дайчлах болно” гэжээ.

Европын хандлага
The Washington Post сонинд бичсэнээр, Европын улс төрийн хүрээ энэ уулзалтад сэтгэл түгшиж байгаа аж. Учир нь тэд Москваг шахах хоригийн бодлогод АНУ-ыг үргэлж хамтрагч байна гэж найдаж байсан боловч Америкийн удирдагч Оростой шууд хэлэлцээ хийхийг сонголоо. Энэ нь дэлхийн хоёр цөмийн гүрэн хамтдаа хариуцлага үүрч байгаагийн илрэл хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morris Jason (149.50.215.109)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 1 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 3 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 6 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 7 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 9 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 12 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 29 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 31 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 37 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 38 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 4 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 4 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 5 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 10 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 11 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 12 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 14 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 15 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 26 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 18 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top