x

Туркийн баруун хойдод 6.1 магнитудын газар хөдлөлт болж нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтэв

Туркийн баруун хойд нутгийн Балыкесир мужид ням гаргийн орой болсон 6.1 магнитудын газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтэж бэртлээ. Дотоод хэргийн сайд Али Йерликаягийн мэдээлснээр, голомт болсон Сындыргы хотод нурангид дарагдсан 81 настай эмэгтэй нас баржээ. Мөн 16 барилга нурсан байна.

Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 19:53-д болж, Истанбулд хүртэл мэдрэгдсэн байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нэрвэгдсэн иргэдэд хурдан эдгэрэхийг хүсэж, сэргээн босголтын ажлыг нягт хянаж байгаагаа илэрхийлжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаа дууссан бөгөөд хүний амь нас эрсэдсэн өөр тохиолдол бүртгэгдээгүй байна. Сындыргыгийн зурагт өндөр барилгууд бүрэн нурж, төмөр, нуранги овоорсон байдал харагдаж байгаа юм.

Турк улс гурван тектоник хавтангийн уулзварт байрладаг тул газар хөдлөлт ихтэй бүс нутагт тооцогддог. 2023 оны хоёрдугаар сард тус улсын зүүн өмнөд хэсэгт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 50 мянга гаруй хүн, хөрш Сирид 5000 хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 1 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 3 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 6 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 7 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 9 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 12 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 29 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 30 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 37 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 38 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 4 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 4 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 5 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 10 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 11 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 12 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 14 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 15 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 25 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 18 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top