
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан. Үүлшинэ, бага зэргийн бороотой
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-11

Д.Амарбаясгалан: Гурилын үнэ хямдарвал инфляц буурна, арилжааны банкны хүү багасна
Гурил, гурилан бүтээгдэхүүн нь инфляцийн 30 орчим хувьд нөлөөлдөг. Гурилын үйлдвэрүүдийн монополыг задалж, зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар үнийг буулгах, ингэснээр инфляци буурах боломжтой гэв.
2024-04-11

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ
Түүний төрөл төгсөд, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
2024-04-10

“ПАРИС-2024” паралимпийн наадамд Монголын хоёр тамирчин цэц сорино
ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорино.
2024-04-10

Сонгинохайрхан дүүрэгт 14.6 км үерийн далан байгуулна
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй байршилд гүүрэн байгууламж байрлуулж, үерийн далан байгуулах, Баянхошууны тойргийг Баруунсалаатай холбосон авто зам барихаар болов.
2024-04-10

Ц.Туваан: Засгийн газар хаврын тариалалтаас өмнө улаан буудайн үнийг зарлах хэрэгтэй
Үнийн нэмэгдэл бол тээвэр ложистиктэй холбоотой. Нийслэлээс хол амьдарч байгаа нь та нарын хохь гээд орхиж болохгүй. Тиймээс бүсчилсэн байдлаар асуудлыг харж, бүсийн нэмэгдэл, бодлогын асуудал яригдах ёстой.
2024-04-10

Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн аюултай үзэгдэл болохыг анхааруулж байна
13-нд Завхан, Архангай, Булган аймаг, 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.
2024-04-10

“Сүнстэй байшин”-гийн хэрэг-1
“Улсын хөрөнгө ёо гэхгүй нь сайхан” гэгчээр ямар ч хамаагүй барилгын зураг тавиад “энэ бол тэр авилгачны байшин” ,” Харин энэ бол Баярын долоон, Элбэгдоржийн... хоёр давхар байшин” гээд дүрс харуулахад “худлаа” гэхээ байг, ядаж “үнэн үү” хэмээн лавлахгүй нь сайхаан, манай ард түмэн!
2024-04-10

Эрэн хайж байсан 13 настай охиныг эсэн мэнд олжээ
Эрлийн ажиллагаа эхэлснээс хойш хоёр хоногийг дараа охиныг эсэн мэнд олсон байна
2024-04-10

Д.Амарбаясгалан: Бүрэн эрхт төлөөлөгч томилох 1991 оны хуулийг анх ашигласан хүн нь Ц.Элбэгдорж
Хувийн хөрөнгийг төр хураан авч байгаа мэтээр олон нийтэд ойлголт өгөхөөр ярьж байгаа. Төрийн өмчид байсан зүйлийг хуйвалдааны зарчмаар нэгэн ёсондоо хулгай хийж авсан энэ хувьчлалыг хүчингүй болгож, БЭТ томилсон нь хоёр дахь тохиолдол.
2024-04-10

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой
Малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.
2024-04-10

Х.Нямбаатар таныг С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тараахаа болихыг шаардаж байна
Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй. Одоогийн байдлаар "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй гэв.
2024-04-10

Онцгой байдлын салбарт хөндлөнгийн шинжээч оруулахаар шаардлага хүргүүллээ
Гал түймрийн үед ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл туйлын дутмаг, хараа хяналт байхгүйн учраас амь насаа алдаж байна. Тиймээс ажлын байрны гадна болон дотоод нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ гэв.
2024-04-10

ЦЕГ: 8-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон 13 настай охиныг эрэн хайж байна
7, 12, 14 настай эрэгтэй хүүхэд бүгд олдсон, ар гэрийнхний зүгээс цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллээ устгасан. Одоогийн байдлаар 13 настай, С.Элбэрэл охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2024-04-10

С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар стратегийн 7 ордоос ногдол ашиг хүртэнэ
Стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Асгат, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэйн орд гэсэн долоон орд байгаа.
2024-04-10

Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төлөгдөж байна
Энэ олон хүний амь нас эрсэдсэн шалтгаан нь онцгой байдлын албан хаагчдын ур чадвар гэхээс илүү тэдэнд шаардлагатай техник, зориулалтын хувцас хэрэгсэл дутмаг байснаас үүдэлтэй.
2024-04-10

Байден, Трамп хоёр Нью-Йоркийн намынхаа сунгаанд ялав
АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден, төрийн тэргүүн асан Дональд Трамп өөрсдийн намын Нью-Йоркт явуулж байгаа дотоод сонгуульд ялж байна гэж NBC News дамжуулжээ.
2024-04-10

"Боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй" гэв
Боловсролын үндэсний зөвлөлийн дэд дарга, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцуулав.
2024-04-10

АНУ: Сургуулийн аллага үйлдсэн сурагчийн эцэг, эхэд 10-15 жилийн ял оноов
Эцэг, эх Крамбли нарыг аллагын маргааш баривчилж, хоёр жил гаруй хугацаанд цагдан хорьжээ. Харин Этаныг өнгөрсөн онд хүн амины дөрөв, бусад 19 хэрэгт нь өршөөлд хамрагдах нөхцөлгүйгээр бүх насаар хорих ялаар шийтгэсэн юм.
2024-04-10

Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр хоногийн хугацаатай сануулга өгнө
Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийх аж.
2024-04-10
